fbpx

С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарын шүүхийн магадлалыг өнөөдөр танилцуулна


Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох хэргийг өчигдөр Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүх нэгтгэн хэлэлцэхээр товлоод байсан билээ. Шүүх хурал эхлэхэд С.Баярын хэргийг тусгаарлаж, С.Баярцогт нарын хэргийг үргэлжлүүлэн хэлэлцсэн.

Шүүх хурал бүтэн өдөр үргэлжилж, 19:00 цагийн үед завсарласан юм. Шийдвэрийг өнөөдөр танилцуулах бололтой.

Анхан шатны шүүхээс С.Баярцогтод 10 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон.  Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт тус бүр 4 жилийн хорих ял, мөн нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 3 жилээр хассан бол Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 1.6 жил хорих ял тус тус оногдуулсан юм. Тэднийг Дубайн гэрээг байгуулахдаа Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн шүүж байгаа юм.

 

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР


Энэ мэдээ таалагдаж байвал: