fbpx Зориг эс хүрвээс ухаан эс хүрнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 42 секунд

Зориг эс хүрвээс ухаан эс хүрнэ

Олон жил МАНАН будан дунд төөрсөн Монгол Улсын нийгэмд гэрэл гэгээ асаад удаагүй байна. Ямартай ч У.Хүрэлсүх Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллах гурван жилийн хугацаанд жинхэнэ эх оронч удирдагч гэдгээ амаараа бус ажил үйлсээрээ харуулж чадлаа. Энд хэн нэгнийг магтаж дөвийлгөх гэсэнгүй, мөр зам дээр босож бүтэж байгаа бодит зүйлийг л дуулгах гэсэн хэрэг. Дандаа зорилтот бараан мэдээллийн давалгаан дунд нэг ч атугай гэрэл гэгээ тусгах цаг санж.  

Ямартай ч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр сонгогдсон даруйд олон талд зоримог  шийдвэр гаргасан нь ажил хэрэг болсон. Өнөөдөр дэлхий нийтэд дэгдсэн цар тахал улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд чамгүй заналхийлж байна. Ийм л эгзэгтэй цаг үед Засгийн газраас оновчтой хэрнээ зоримог шийдвэр гаргаж байгааг олон нийт ч сайшаах аж. Цар тахал, хөл хорионы дэглэмд анхаарч, Засгийн газраас гучаад төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүллээ. Хамгийн сүүлд гэхэд  Засгийн газраас гэр хорооллын 220 гаруй мянган өрхөд шахмал түлшийг 50 хувиар ирэх дөрөвдүгээр сар хүртэл нийлүүлэхээр боллоо. Мөн зорилтот бүлгийн иргэдэд үнэгүй түлш хүргэж өгч байна. Халдвар гарсан аймаг, Улаанбаатар хотод ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зэрэгт засгийн нөөц хөрөнгөөс гурван тэрбум төгрөг гаргаж өгөхөөр болов. Энэ мэт цаг үеэ дагасан, ямар ч эргэлзээгүй зоримог шийдвэр гаргаж байгаад хаа хаанаа талархалтай байна. Энэ нь сүүлийн хэдхэн өдөрт цагийн байдалтай уялдаж гарсан шийдвэр, тогтоол учраас хойш тавьж, цаг хугацааг багахаан урагшуулъя.

Монгол Улсын төр сүүлийн 20, 30 жил зүрхэлж гардаагүй ажлыг тэр эхлүүлсэн нь өдгөө салбар салбартаа амжилттай явж байгааг монголчууд харж байна. “Зориг эс хүрвээс ухаан эс хүрнэ” гэдэг дээ. Тодотговол, нийслэл хотоо утаанд идүүлэн, өмхий үнэрт дарлуулж 20 жилийн нүүр үзлээ. Өөрсдөө нефтийн орд газартай байж хойд хөршөөс өндөр үнэтэй шатахууныг насаараа хэрэглэсэн. Боломж байсаар байтал орон нутгийн иргэд энхэл донхолтой замаар насаараа савчууллаа. Өөрсдөө нөөц боломжтой байж төмөр зам барих, гаднаас хүч авчрах эсэх тухай 20 жил маргалаа. Гэтэл У.Хүрэлсүх 2017 онд Засгийн газрын тэргүүн болсноор зоримог шийдвэр гаргасны үр дүнд энэ бүх ажил нэгэнт гараанаас гарчээ.  

Ихэс дээдэс маань утаа нэрээр бараг нэг их наяд төгрөг хаашаа хийснээ тайлбарлаж чадахгүй сууж байхад ганцхан жилийн дотор түүхий нүүрс нийслэл рүү оруулахгүй байх шийдвэр гарч, улмаар Шахмал түлшний үйлдвэр байгуулснаар утааны манан илтэд шингэрлээ. Энэ хэрээр иргэдийн сэтгэл ч тэнийж байгааг бид харж л сууна. Мэргэжлийн байгууллагын хэлж байгаагаас харвал утаа 30 гаруй хувьтай буурсан үзүүлэлттэй байна. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих ажил ид дундаа амжилттай сайн явна. Хорь гаруй жил шав тавьж шоудсан Газрын тос нэрэх үйлдвэрийн ажлыг эхлүүлчихлээ. Үйлдвэртэй холбогдох төмөр замыг өөрсдийн хүчээр бариад амжилттай хүлээлгээд өгчихөв. Үйлдвэрийн ажилчдын 600 айлын орон сууц сүндэрлэж байна. Зүүнбаян-Ханги Мандал чиглэлийн 412 километр төмөр замыг өөрсдийн хүчээр бариад ажил маш амжилттай явж байгааг хаа хаанаа харж сууна. Эдийн засаг нь хасах хоёр хувьд уруудсан Монгол Улсын эдийн засгийг өнөөдөр долоо, найман хувьд өндийлгөөд ирлээ. Тэтгэвэр тэтгэмж, цалин, татвар гувчуурт уян хатан бодлого гаргаад иргэд урамтай алхаж байгааг царайнаас нь харж болно. Тэр тусмаа тэтгэврийн зээл тэглэсэн нь ахмадууддаа үзүүлж байгаа ямар том буян бэ гэдгийг захын өвгөн хэлэх байх. Хоосон улстөржүүлж байгаа бүхнээс ч ард түмэн залхах болжээ.

Энэ бүх шийдвэрийг зориг зүрхтэй хүн л гаргадаг гэдгийг У.Хүрэлсүх харуулж чадлаа. Салхитын мөнгөний ордоос эхлээд стратегийн ач холбогдол бүхий олон орд газрыг төрд буцаан авч, эдийн засгийн эргэлтэд оруулахаар боллоо. Олон жил харьд эзлэгдэж байсан орд газрыг У.Хүрэлсүхээс өөр хүн төрд, ард түмэндээ буцаан авч өгч чадахгүй гэдэгтэй мөрий тавьсан ч болно. Үүний үрээр тэтгэврийн зээл тэглэгдэж байна гэсэн үг. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр байхгүй гэхэд болно. Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэрээр Дархан-Уул аймагт Арьс ширний үйлдвэр байгуулахаар ажиллаж, боловсон хүчинг хүртэл бэлдээд эхэлсэн. Үүнтэй уялдах, “Эмээлт” төсөл амжилттай хэрэгжиж байна. Монгол Улсын бүх аймаг хатуу хучилттай замаар холбогдсон гээд дурдаад байвал олон зүйл бий. Цэргийн хүнд нэг давуу тал байна. Тэр нь цагийн байдлыг үнэлж чаддаг, тушаал шийдвэрээ хэрэгжүүлэхийг зорьдог, няцашгүй байдагт оршино.

Өнөөдөр улсын нийслэлээс эхлээд хөдөө орон нутаг, Багийн төв хүртэл иргэдийн царайд эрх биш инээмсэглэл тодорчихсон, байшин барилга, сургууль цэцэрлэг барьж, ажлын зэр зэвсэг хангинасан ийм дүр зураг харагдана. Ялангуяа бид дэлхий нийтийг хамарсан аюулт өвчинтэй тэмцэж байгаа үед нэг нэгэндээ дэм өгч, нийгэмдээ гэрэл гэгээ асах хэрэгтэй юм шүү.

С.Баяр

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинд  талархал илэрхийллээ
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинд талархал илэрхийллээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​