УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханд асуулт тавив.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-ЖДҮ зээл хойшилж байгаатай холбоотой ААН-үүд надад мэдээлэл ирүүлсэн. 48 аж ахуйн нэгжид 5.6 тэрбум төгрөг хуваарилагдах ёстой. Гэтэл мөнгөгүй гээд суугаад байна гэх юм. Уг нь 350 ажлын байр хадгалагдаж үлдэх боломжтой юм байна. Үүнийг шийд л дээ. 5.6 тэрбум төгрөг юу юм бэ. Жижиг компданидаа зориулаад шийдчихээч. Том компанийн талаар ярих юм гэхэд
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:
-ЖДҮХС-ийн сонгон шалгаруулалт явагдсан. 48 компанийн асуудлаар өглөө бас надад мессэж ирсэн. Миний мэдэж байгаагаар ЖДҮХС дээр 16 тэрбум төгрөг байх ёстой. 48 ААН яагаад шалгаруулаагүйг судалж үзье. Эх үүсвэргүй болчихоод байна уу, яагаад шалгараагүй вэ гэдгийг судалъя гэв.
Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “48 ААН-ийн талаар бүх гишүүдэд мессэж ирсэн. Төвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан энэ асуудалд анхаар” гэлээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР