Дотоодод халдвар алдсан Энхсаран сувилалд УОК, НОК-ын Шуурхай штабаас өчигдөр шөнө ажиллагаа явуулж 400 орчим хүнээс шинжилгээ авчээ. Тус сувиллаас батлагдсан тохиолдолтой ойрын хавьталд орсон хүмүүс сувиллын ойр орчимд гэр хороололд байгаа аж.
Тиймээс ХУД-ийн 12 дугаар хороо Биокомбинат орчмын 120 айлын 400 орчим хүнээс өчигдөр шөнийн турш шинжилгээ авсан байна. Одоогоор хариу гараагүй байгаа аж. Энхсаран сувилалд батлагдсан тохиолдол тэр орчмын айл өрхийн хүмүүстэй нэг усан сангаар үйлчлүүлсэн, дэлгүүр хоршоогоор хамт явсан хүмүүс байсан гэнэ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР