ШЕЗ-ийн үйлчилгээний ажилтнаас коронавирусийн халдвар илэрснээс өчигдөр тус байгууллагыг тусгаарлаж ажилтнуудаас шинжилгээ авчээ. Үйлчилгээний ажилтан хоёрдугаар давхарт ажилладаг байсан аж. Тиймээс түүнтэй ойрын хавьтал байж болох 50 хүнээс шинжилгээ авахад 37 хүний шинжилгээний хариу гарсан байна. Одоогоор халдвар илрээгүй байна.
Бусад хоёрдогч хавьтлын хүмүүсийг гэрийн тусгаарлалтад шилжүүлжээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР