Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн дотор коронавирусийн халдварын нөхцөл байдлыг яг одоо мэдээлж байна. Шинээр 7 хүн халдвартай нь батлагджээ. Үүнээс нэг нь Улаанбаатарт оношлогдсон байна. Тэрээр батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бөгөөд 3 дахь удаагийн давтан шинжилгээгээр халдвар авсан нь батлагджээ.
Харин үлдсэн нь 6 нь Сэлэнгэ аймагт илрээд байгаа аж. Эдгээр 6 хүний 5 нь нэг гэр бүлийн хүмүүс гэнэ. Үлдсэн нь нэг нь ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан хүний давтан шинжилгээний хариу аж.
Сайн мэдээ дуулгахад өнөөдөр 7 хүн эдгэрч ХӨСҮТ-аас дараагийн шатанд шилжиж байгааг дуулгалаа.
Ингэснээр дотоодын халдвар 376 болж, нийт халдвар 819 болжээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР