fbpx

Г.Занданшатар: Өвс, тэжээлийн үнийн хөөрөгдлийг ХХААХҮЯ болон ШӨХТГ хатуу хяна


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар өвөлжилтийн нөхцөл байдал, ялангуяа малчдад тулгамдаж байгаа асуудлыг хөндөв.

Тэрээр “21 аймгийн Засаг даргатай нартай хуралдсан. Орон нутагт нөхцөл байдал хүнд байна. Өвс тэжээлийн үнэ маш өндөр нэмэгдэлтэй байна. Өвс 6000 байсан бол 15000, баруун аймгуудад 17000 төгрөг, хорголжин тэжээл 48000, хивэг 22000 төгрөгт хүрч байна. Гаалийн болон НӨАТ-ын хөнгөлөлт эдлүүлээд байхад цар тахлын үед яагаад ингэж үнэ хөөрөгдөж байна вэ. Энэ асуудалд ХХААХҮЯ болон ШӨХТГ хатуу тэмцэж зохицуулахыг анхааруулж байна” гэв.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР


Энэ мэдээ таалагдаж байвал: