fbpx

Б.Пүрэвдорж: Хамгийн муу тамхи үйлдвэрлэдэг "Монгол тамхи со"-д онцгой албан татвар ногдуулмаар байна


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы эхний хэлэлцэх асуудал Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын Б.Пүрэвдорж: Миний өргөн барьсан 3 хуулийн төсөл байгаа. Тэдгээр хуулийн төслийг хэлэлцэж өгөөч.  

-Нэгд, НӨАТ-ын тухай хуулийн төсөл байгаа. НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төсөл. Яг энэ хүнд цаг үед хүмүүст маш их хэрэгтэй.

-Хоёрт, одоо хэлэлцэж байгаа хуулийн төслөөр бол 50 орчим тэрбум төгрөгийн цоорхой гарах нь. Яг энэ цоорхойг чинь нөхөж болох хуулийн төсөл өргөн баригдсан. Хуурамч шатахуун үйлдвэрлэлд ордог керосинд онцгой албан татвар ногдуулдаг болмоор байна. Ингэж чадвар жилд 45 тэрбум төгрөг олох боломж байна.

-Гуравт, тамхинд онцгой албан татвар ногдуулдаг болъё. Ялангуяа монгол нэртэй хэрнээ хятадууд эзэмшдэг Монгол тамхи со компани байна. Хамгийн муу тамхи үйлдвэрлэдэг хэрнээ онцгой эрх авчихаад ямар ч татвар төлдөггүй. Эдгээр хуулийн төслийг хэлэлцүүлмээр байна гэв.

Эдгээр асуултын хариуд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан:

-Хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаа. Хуулийн төслүүд сонирхолтой санагдсан. Төсвийн орлого талдаа нэмэртэй байж болох хуулийн төслүүд байгаа гэв.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [43.228.129.20] · 2020/12/04

    тамхи гэдэг бол хамгийн хортой бараа гэтэл энэ барааг хэн татваргүй болгосон юм яагаад тэгээд монголчууд хамгийн муу хортой тамхи татаж хордож үхэцгээх болж таарч байна хятадууд гэдэг хэнүүс билээ бүгд мэдэж байгаа яавч монголчуудад зориулж сайн тамхи хийж өгөхгүй нь ойлгомжтой. Өөрсдөө бол татваргүй хийж байгаа тамхиа хэзээч хэрэглэдэггүй гэж байгаа. Ийм илэрхий юман дээр татвар авч чадахгүй байгаа нь энэ улсад эзэн байхгүй байна гэсэн үг. Хэрвээ эзэнтэй юм бол маш нарийн шинжилгээ хийжцаашид ажиллуулах эс ажиллуулахаа шийдэж онцгой албан татварыг онцгойлон тавих нь монголчуудын эрх ашиг гэдгийг тэнэг хүнч мэднэ.


  • иргэн · [202.9.46.221] · 2020/12/03

    энэ ч ёстойалдаг гар ш дээ, хөөрхий юу л яриад хийгээд явна даа


  • Зочин · [103.80.211.64] · 2020/12/03

    ene hund unendee medleg medeelel tun homs yum aa daa, zahialgaar haa hamaagui l yum yarih yum daa, zailuul