fbpx

С.Дамдинсүрэн: Монгол улсын зэрлэг амьтны хууль бус худалдаа нь олон улсын зохион байгуулалттай гэмт хэргийн нэг хэсэг болж байна


Зэрлэг амьтан судалдаг олон улсын эрдэмтэн судлаачдын "Зэрлэг амьтдын хууль бус ан агнуур,худалдаа,хэрэглээ,сүлжээтэй тэмцэх,цаашдын хандлага чиглэлийг тодорхойлоход олон нийтийн оролцоо"-сэдэвт олон улсын цахим хэлэлцүүлэг өчигдөр болжээ. Хурлаар ковидын цар тахлын үед зэрлэг амьтдын хууль бус ан агнуур, худалдааны сүлжээ идэвхжиж байгааг онцлон хэлэлцсэн байна. Ялангуяа Энэ чиглэлийн гэмт хэрэг зөрчил их гардаг орнуудаас Колумби Мексикийг онцлон нэрлэжээ. Тус хэлэлцүүлэгт Монгол Улсаас Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн С.Дамдинсүрэн оролцжээ.

Тэрээр хэлэлцүүлгийн талаар дараах мэдээллийг өгөв. Тодруулбал зэрлэг амьтдын хууль бус агнуур, арилжааны арга хэрэгсэл улам нарийсч технологийн өндөр дэвшлийг их ашиглаж байгааг мөн анхааруулж байв. Интерполиос энэ чиглэлээр олон улсын хэмжээнд хамтарсан ажиллагаанууд зохион байгуулдаг талаар дурьдаж байна. 2017 онд явагдсан Интерполын "Аянгын шувуу" ТНUNDERBIRD ажиллагаанд манай улс идэвхитэй оролцсон. Хамгийн гол нь зэрлэг амьтдын эсрэг гэмт хэрэг,худалдаа,хэрэглээний эрсдэл хор уршиг нь

-Улс орнуудын Биологийн олон янз байдалд хохирол учруулдаг

-Тухайн орны хууль баримтлах ёсыг гажуудуулж,нийгмийн амьдрал,ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлдэг

-Тогтвортой хөгжлийн өгөөжийг сааруулдаг

-Улс орны оршин тогтнохын үндэс болсон татвар төлөлтыг бууруулж эдийн засгийн хор хохирол учруулдаг

-Соёлын өв,нөөцийг устгадаг

-Био аюулгүй байдлын эрсдлүүд болон Зоонозын элдэв өвчнүүдийг тараадаг

-Бусад зохион байгуулалттай гэмт хэрэг,бүлэглэлүүдтэй сүлбэлдэж хөгжих боломж олгодог

-Авилгалыг бий болгодог эрсдэлтэй.

Өнгөрсөн оны Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн тайланд Монгол Улсыг

-Монгол улс дэлхийн болон бүс нутгийн Зэрлэг амьтны худалдааны урсгалын нэг хэсэг болсон

-Монгол улс гадаадын Зэрлэг амьтны бүтээгдэхүүнийг хэрэглэгч орон болсон

-Монгол улс дамжуулагч улс болсон

-Монгол улс ханган нийлүүлэгч орон-

-Монгол улсын Зэрлэг амьтны хууль бус худалдаа нь олон улсын зохион байгуулалттай гэмт хэргийн нэг хэсэг болсныг баримт судалгаанд үндэслэн тодорхойлсон байдаг.

Иймд дэлхий нийтийг хамарсан аюулт Цар тахлын үед улс орон бүр энэ чиглэлийн гэмт хэрэг зөрчилд онцгой анхаарч Зэрлэг амьтдын худалдаа арилжаа, хэрэглээгээр дамжих боломжтой Зоонозын өвчлөлүүд цар тахлуудаас сэргийлэхэд төр засаг хууль хүчний байгууллагууд, иргэд- олон нийтийн оролцоог ханган Био-аюулгүй байдлын зэрэглэлээ урьд урьдынхаас улам өндөржүүлэн ажиллахыг цаг үе ,үүсээд буй нөхцөл байдал шаардаж байна даа.

Олон улсад энэ чиглэлийн гэмт бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхижиж байгааг энэ цахим хэлэлцүүлгээр анхаарууллаа.

Манайд ч бас Ховдод Ховор амьтан болох Угалз, Тэх хулгайгаар агнасан гээд мэдээлэл, бас цахим группүүдэд явж байгаа зэрлэг амьтдын холбоотой ан агнуур, эд эрхтний зургууд, зарим сэтгэгдлийг харахад Ковидын үед хяналтын гол хүч төв суурин газрууд ,гол төв замууд дээр гарч байгаа тул яг зэлүүд газраар юм юм болж байгаад иргэд олон нийтийн хяналт, мэдээлэл,оролцоо нэн чухал байгаа бололтой” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Бат · [202.9.46.170] · 2020/12/03

    Бид одоо хөрөнгөлөг бүлэгтэй болсон тэгэхлээр татвар төлөгчдийн хяналтын хуультай болж төсөвт эзэн нь хяналт тавих үеэ энэ л бидний хөгжлийн гарц