Шинэ долоо хоногийн мэнд. Өнөөдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Кумар Ахужаг хүлээн авч, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандрантай цахимаар уулзан хоёр чухал төсөлд гарын үсэг зурлаа. Эхнийх нь хөдөө аж ахуйн салбарыг цахимжуулах “Монгол Улсад цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх” техникийн хамтын ажиллагааны төсөл, удаах нь “Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нөлөөллийг бууруулах” төсөл байлаа. Хөдөө аж ахуйн салбарын мэдээллийг цахимжуулах чиглэлээр мэдээлэл, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, үйл ажиллагаагаа цахимжуулах, салбарын нэгдсэн цахим мэдээллийн сан платформыг бий болгох юм.
Харин зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нөлөөллийг бууруулах төсөл хэрэгжсэнээр хур тунадас багатай зуншлага тааруу байсан аймгуудад шаардлагатай өвс тэжээл бэлтгэх, зудын эрсдэлийг бууруулах чиглэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.
Мөн ХХААХҮЯ-наас санаачилан “Хөдөө аж ахуйн салбарын зохицуулалтын нэгдсэн платформ”-ыг НҮБ-ын ХХААБ болон АХБ-тай хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна. Ингэснээр олон улсын хөгжлийн түнш байгууллагуудаас салбарт хэрэгжүүлж байгаа мега төсөл, техник туслалцааны төслүүдийн уялдааг зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах механизм бий болж, үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой