ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өгөв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш 10308 хүнд шинжилгээ хийхэд 7 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Улаанбаатарт хоёр хүнээс илэрсэн. Энэ нь ойрын хавьтлаас илэрсэн бөгөөд тусгаарлалтад байсан. Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 77 болж байна. Сэлэнгэд 5 хүнээс илэрсэн. Энэ нь мөн ойрын хавьтлын тусгаарлалтад байсан иргэд. Ингээд Сэлэнгэд батлагдсан тохиолдол 179 болж байна. Бусад аймагт илрээгүй.
Дархан-Уул 44,
Орхон 22,
Архангай 2,
Говьсүмбэр 3,
Дорноговь 21 хэвээр байна.
Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 791 байна. Эдгэрэлт 354, эмчлэгдэж байгаа 428 хүн байна. Хөнгөн 342, хүндэвтэр 76, хүнд 4, маш хүнд 6 хүн байна.
Иргэдээс ихэвчлэн хуурай ханиалгах, мөн хамар битүүрэх, нусгайрах, хоолой өвдөх шинж тэмдэг илэрч байна" гэлээ.