fbpx Д.ОЮУНХОРОЛ: УИХ-ЫН ГИШҮҮН ЯРЬСАНАА ҮНЭН МЭТ ТУЙЛШИРЧ БОЛОХГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
22 минут 53 секунд

Д.ОЮУНХОРОЛ: УИХ-ЫН ГИШҮҮН ЯРЬСАНАА ҮНЭН МЭТ ТУЙЛШИРЧ БОЛОХГҮЙ

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.

-Он гарснаас хойш шатахууны үнэ өссөн. Хомсдол бий болсон. Салбар хариуцсан сайд нь гадаад руу олон хоногоор явчихсан байна гэж та шүүмжлэн хэлж байсан. Шатахууны үнэ дахиад нэмэгдэж болзошгүй талаар дуулдаж байна?

-Би УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Г.Тэмүүлэн нарын гишүүдийн хамт Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан шатахууны үнэ нэмэгдсэн болон нийлүүлэлтийн хомсдол үүссэн цаг үеийн нөхцөл байдал, цаашид Засгийн газраас баримтлах бодлогын талаар асуулга тавьсан. Засгийн газарт бензин шатахууныг зохицуулах боломж байхад, нийгмийг яагаад ийм бухимдалд хүргэв гэдэгт дүгнэлт хийхийг хэлсэн. Өнөөдөр А80 бензинээс дэлхий нийт татгалзаж байхад татварыг заавал тэглэх шаардлага байна уу? А95, бензиний татварыг хэзээ тэглэх вэ. Үнийн асуудлыг Засгийн газраас төгс шийдэж чадаагүй. А95 тансаг хэрэглээ биш, хүрээлэн буй орчинд хор багатай талаас нь иргэдэд үнэн зөв ойлголт өгөх хэрэгтэй. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр дээр Евро 5 стандартын шатахууныг хэргэлдэг болъё гэсэн санал явж байгаа. Шатахууны нөөцийн асуудал дээр Засгийн газар хайхрамжгүй хандаж болохгүй. Нийгэм бухимдалтай байхад салбарын сайд олон хоногоор гадаадад явж болохгүй гэдгийг л хэлсэн.  Нефть импортлогч компаниудын удирдлагатай бид уулзсан. Шатахууны үнийн нэмэгдэл, хомсдол бодит байдал дээр өнөөдрийг болтол бүрэн шийдэгдээгүй. Хомсдол, үнэ, өртөг нэмэгдэх хандлага ч яригдаж байна. Дэлхийн зах зээл дээр үнэ өсч байгаа эгзэгтэй үед менежмэнтээ хэрхэн зөв хийхэд хариуцаж буй сайд нь анхаарч маш сайн ажиллах хэрэгтэй л дээ.

-Өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаан дээр Азийн хөгжлийн банкнаас олгогдох 38 сая ам.долларыг юунд зарцуулах вэ гэдэг дээр маргаан болж байсан. Энэ зээлийн хэлэлцээр хоёр ч УИХ, дөрвөн Засгийн газрын нүүр үзэж байгаа гэсэн. Энэ талаар ...........

Аялал жуулчлалын салбар бол хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай, улс орны экспортыг нэмэгдүүлж, орон нутгийн иргэдэд ажлын байр олноор бий болгодог, соёл, түүх, байгалийн нөөцдөө түшиглэсэн, шавхагдашгүй нөөц бүхий салбар. УИХ-аас баталсан 2030 он хүртэлх Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд “Монгол Улс нүүдлийн соёл-аялал жуулчлалын төв болно” гэж тодорхойлсон. Энэ хүрээнд төвийн бүсэд байгаль,түүх, соёл, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатарт хурал, зөвлөгөөн, бизнес, спорт, соёл, урлаг, түүх, музей, шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх, баруун бүсэд түүх, соёл, тусгай сонирхол, адал явдалт аялал жуулчлалыг хөгжүүлж, олон үндэстэн, ястны соёлыг илтгэсэн эвент арга хэмжээнүүдийг зохион байгуулах, зүүн бүсэд байгаль, түүх соёл, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, говийн бүсэд байгаль, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлж, палеонтологийн ховор олдворуудад тулгуурласан парк байгуулах зорилтыг тавьсан.

Монголд ирсэн гадаадын жуулчдын дунд явуулсан судалгаагаар, нийт жуулчдын 60 гаруй хувь нь “байгалийн гоо үзэсгэлэнг”, 42 орчим хувь нь “нүүдлийн түүх, соёл, уламжлалт зан заншлыг” үзэхээр ирдэг бөгөөд тэдгээрийн 60 гаруй хувь нь манай оронд дахин зочлох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Эрдэмтдийн судалгаагаар, манай орны аялал жуулчлалын голлох бүтээгдэхүүн нь нүүдлийн аялал жуулчлал, Чингис хааны түүх, төрсөн газар, Монголын нууц товчооны түүхтэй холбоотой аяллууд, тусгай сонирхлын аялал жуулчлал байх тул цаашид энэ төрлийн аяллыг түлхүү хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой гэж үзсэн. Энэ бүхнийг үндэслэн  Монгол Улсын Засгийн газрын 142 дугаартай, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан тогтоолоороо “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрт “Мянганы суут хүн Их Эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний паркыг Хэнтий аймагт байгуулах, Дэлхийн өв-Орхоны хөндийн аялал жуулчлалын үндэсний парк байгуулах, Өгий нуурын экосистемийн тэнцвэрийг хадгалах, хамгаалах аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Хөвсгөл аймагт нутгийн иргэдэд түшиглэсэн байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын цогцолбор байгуулах гэж заасан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл”-ийн төсвийг зарцуулахаар хуваарилсан байсан юм. Үүнийг өөрчилсөн нь буруу бөгөөд анх төлөвлөсний дагуу төслийн төсвийн хуваарилалтыг хийх нь зүйтэй гэдэг байр суурийг л илэрхийлсэн. Төрийн ажил залгамж чанараараа л явах ёстой.

-УИХ-ын 76 гишүүн Засгийн газрын ажилд болон бүх зүйлд оролцож гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хумьснаар сөрөг үр дагавар гардаг тухай яригддаг. Үндсэн хуульд энэ тал дээр ямар өөрчлөлтүүд тусгагдах бол?

Монгол Улс парламентын засаглалтай улс гэж тодорхойлдог. Гэвч манай парламентын тогтолцоо олон оронд байдаг сонгодог парламентын засаглалаас өөр, завсрын шинжтэй байгаа. Товчоор хэлэхэд парламентын засаглалтай орны гүйцэтгэх засаглалын тэргүүнд байдаг хамгийн чухал эрх мэдэл манай Ерөнхий сайдад байдаггүй.

Ерөнхий сайд нь сайд нараа томилж, чөлөөлж, өөрөө Засгийн газраа байгуулах эрхийг нь гүйцэтгэх засаглал Ерөнхий сайдад нь өгчих хэрэгтэй. Энэ бол сонгодог парламентын сонгодог загвар мөн. Гэтэл манайд эрх мэдэл нь бодит байдал дээр УИХ-д байдаг. Өөрөөр хэлбэл хамгийн чухал гүйцэтгэх  эрх мэдлийг  УИХ нь  Засгийн газрын тэргүүнтэйгээ хуваалцдаг болсноор улс төрийн хямралын суурийг тавьж байна.  Өнөөдөр хүчтэй, төвлөрсөн гүйцэтгэх засаглалтай, хүчтэй лидер толгойлсон улс орон л хурдтай хөгжөөд байгааг харж байна. Улс орны хөгжилд  гүйцэтгэх засаглал маш чухал үүрэгтэйг амьдрал харуулсаар байна.  Гэтэл манайд парламентын гишүүд сайд томилж, чөлөөлөхөд оролцдог учраас 76 Ерөнхий сайдтай болчихжээ гэж иргэдийн ярьдаг нь оргүй зүйл биш ээ. Парламент сандал суудлын  тэмцлийг даамжруулж, улс төрийг тогтворгүйжүүлдэг гол газар болж байна. Парламент бол хууль, бодлогыг нь батлаад  хэрэгжилтийг нь харж хянаж л байх үүрэгтэй шүү дээ. Өнгөрсөн хугацаанд нэг Ерөнхий сайд  дунджаар хоёр жилээс бага хугацаанд  ажилласан байх жишээтэй. Үүнээс үүдэлтэй улс төрийн хувьд тогтворгүй, төрийн залгамж шинж чанар алдагдаж байгааг бид харж, мэдэрч байгаа. Засаглал хямарч байгаа тухай хүн бүр ярьж, санаа зовж байгаа энэ үед Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж байж сонгодог парламентын  засаглалтай болж гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн өөрчлөлтийг нэн тэргүүнд хийх ёстой алхам юм.

-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих гэлээ гэж АН-ынхан мэдэгдэж байсан нь бий? Энэ талаар таны бодол.

-Үндсэн хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүн, Монголын ард түмний  эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэсэн суурь зарчимтай. Монгол Улсын төрийн тогтолцооны  өнөөгийн хүрсэн түвшин, цаашдын төлөв байдлыг харгалзан  харьцангуй бие даасан эрх бүхий  Ерөнхийлөгчтэй байх  саналыг тэр үед бид сонгож авсан. Одоо бид Ерөнхийлөгч хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг холбож, тэдний хоорондын харилцаанд  үүсч болох зарим  ээдрээтэй асуудлыг  зохицуулах, тэнцвэржүүлэх, тэнцвэржилтыг яаж хадгалах, эрх мэдлийн хуваарилалтын баланс хаанаа алдагдчихаад байна гэдэг дээр зайлшгүй ярилцаж зөвшилцөлд хүрэхээс аргагүй. Ерөнхийлөгч хууль тогтоох эрхтэй байснаар өнгөрсөн 27 жилд 70 орчим хуулиар өөртөө эрх мэдэл нэмжээ гэж судлаачид үздэг. Анхны Ерөнхийлөгч одоогийн Ерөнхийлөгч хоёрын эрх мэдлийн зөрүүг харж болно. Ерөнхийлөгч парламентын гуравны нэгийн дэмжлэг авахад өөрийн бодлого, чиглэлээ батлуулж байгаа нь хууль санаачлах, тогтоох хангалттай эрх мэдэлтэй байгааг харуулж байна.

Ерөнхийлөгчид үндэсний эв нэгдлийг хангах чиглэлээр олон асуудлуудыг шийдвэрлэх боломж, шаардлагууд байна. Өнөөдөр эв нэгдлийн тухай улс төрч бүрийн амны уншлага болж, улс төрийн нам бүрийн үзэл баримтлалаас ханхалдаг боловч хэлбэр төдий уриа лоозон мэт л байна. Монгол улсын Ерөнхийлөгч бодит эв нэгдэл тогтоох, үндэсний язгуур эрх ашгийг хангах чиглэлээр олон хэлбэрийн ажил санаачлан улс төрчид, улс төрийн намуудын эв нэгдлийг хангаж ажиллахад сайн Ерөнхийлөгч хэмээн түүхэнд үнэлэгдэнэ.

Түүнчлэн төрийн байгууламжийн язгуур асуудал болох засаг захиргаа нутаг дэвсгэрийн  хувиарлалт,  нутгийн захиргааны  байгууллагын тогтолцоог “Монгол Улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлага” бие даасан зүйл заалтыг өөрчлөх шаардлага байна. Сүүлийн үед хөдөө орон нутагт сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг болчих гээд байна шүү дээ. Заавал олон сонгууль хийж ард түмнээ хооронд нь талцуулж, хэрэлдүүлж суух зайлшгүй шаардлага байна уу. Тухайлбал, багийн Засаг даргын сонгууль хийхэд хэн олон ах дүүтэй нь багийн Засаг даргаар томилогдож чадаж байна. Сум, дүүрэг, хорооны Засаг дарга маш муу ажиллаж байгаа талаар иргэд ч хэлж ярьдаг. Хариуцлагыг хэрхэн тооцох вэ гэхээр дахиад л сонгуулиар шийдвэрлэх болдог. Төрийн ажлын залгамж шинж чанарыг анхан шатанд нь авч яваа хүмүүс бол орон нутгийн засаг, захиргаа түүний нэгж, удирдлага юм. Үүнийг заавал улстөржүүлэх шаардлагагүй. Ажлаа хийж чадахгүй байгаа хүнийг чөлөөлөх эрх мэдлийг нь гүйцэтгэх засаглалд нь өгч дээд шатны даргад хариуцлага тооцох эрхийг нь өгөх хэрэгтэй. Иргэдийн нийтийн хурлаараа төсөв эрх мэдлийг нь хянадаг байж болно. Аймаг, сум, дүүргийн иргэдийн хурлын хэдэн төлөөлөгчид нийт иргэдээс төлөөлөх эрхийг авсан хэдий ч эргээд гүйцэтгэх засаглалд хариуцлагыг тооцох боломжгүй болчихдог. Үнэндээ Засаг дарга болохын тулд иргэдийн хурлын арав, хорин хүнтэй ажиллахад л болчихож байна. Өнөөдөр нэг дүүргийн 350 мянган сонгогчийн эрх ашиг зөрчигдсөн байхад сонгогдсон Засаг даргад хариуцлагыг шууд тооцож чадахгүй байна.  Энэ алдаагаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр одоо засч авмаар байна.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэг, санал асуулгыг нэгтгэж удахгүй батлах тухай яригдаж эхэлж байна. Гол ямар өөрчлөлтүүдийг зайлшгүй оруулах ёстой гэж үзэж байна вэ?

-Үндсэн хуульд ирээдүй цагийн өнгөнд нийцсэн алсын хараатай зөв нэмэлт, өөрчлөлт  оруулах нь энэ парламентын хамгийн том түүхэн үүрэг  байх ёстой. Үүний төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн институт, УИХ-д суудалтай улс төрийн бүх намууд зөвшилцлийн ширээний ард суух цаг болсон. Засаглал хямарч байгаа тухай сүүлийн хэдэн жил ярьж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг аль болох олон намын оролцоотой цоохор парламент хийх ёстой гэж үздэг хүмүүс, судлаачид бий. Гэхдээ үзэл бодлын зөрүүтэй улс төрийн олон намын үзэл баримтлалыг нэг цэг дээр огтлолцуулан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх боломж туйлын бага гэдэг нь өнгөрсөн он жилүүдийн сургамжаас харагдаж байна. 2016 оны сонгуулиар 65 суудалтай болсон МАН Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ ард түмнээсээ асууж долоо хэмжиж нэг огтлох зарчмаар хандаж, улс орны нийгмийн амьдралд саад тээг, хөгжлийн чөдөр болоод буй асуудлыг шийдвэрлэх гарцыг ард олны язгуур эрх ашигт нийцүүлэн хийж чадваас асар үр нөлөөтэй ажил болно.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар иргэдээс авсан санал асуулга хэр бодитой гэж үзэж байна вэ. Иргэд уг асуудлын мөн чанарыг хэр ухамсарлаж дүгнэлт өгсөн гэж үзэж байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагчаар парламентын хамгийн их туршлагатай УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ажиллаж байгаа. Үндсэн хуулийн асуудлыг ярих хэмжээнд бэлтгэгдсэн улстөрч л дөө. Хуулийн төслийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг урьдчилан харж чухал гэж үзэж буй зүйл заалт оруулахдаа заавал зөвшилцөлд хүрсэн байх ёстой. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бодит хэрэгцээ шаардлагын асуудлаар иргэд, судлаачид, засаглалын институт, эрх мэдлийн асуудал руу хэт хэлбийж, Үндсэн хуулийн амин чухал хэсэг болсон хүний эрхийн хамгаалалт, механизмыг боловсронгуй болгох чиглэлд доривтой өөрчлөлт орохгүй байна хэмээн шүүмжилж байсан нь бий. Тэрчлэн Үндсэн хуулинд зах зээлийн эдийн засгийн зохицуулах механизмтай холбоотой заалт хангалтгүй байна гэж үзэж байна.

Эдгээр чиглэлд ажлын хэсэг анхаарал хандуулсан уу эсвэл зөвхөн нэмэлт, өөрчлөлтийн төслийн бичвэрийн хүрээнд ажиллаж байгаа юу гэдэг нь анхаарах асуудал мөн. Нэгэнт цаг зав, зардал гаргаж байгаа учраас уг асуудалд өргөн олны байр суурийг нааштай хүлээн авч цаашдаа ч анхаарч үзэх хэрэгтэй юм. Үндсэн хуулийг өөрчлөх бодит хэрэгцээг харахдаа засаглалын институтын эрх мэдлийн асуудал руу хэтэрхий хэлбийж өөрчлөлтөө хийчих гээд байна гэж хэлж байгаатай санал нэг байна. Нөгөө талаасаа Үндсэн хуулийн амин чухал хэсэг болсон хүний эрхийн хамгаалалт эдийн засгийн механизм талаасаа боловсронгуй болгох чиглэлд ямар өөрчлөлтийг хийх вэ гэдгийг олон нийт хүлээж байгаа нь тодорхой юм.  

-УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцдог байхыг хуульд тусгах тухай саналыг иргэдээс ихээхэн гаргаж байгаа?

-Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдэд ажлын хариуцлага тооцох тухай саналыг оруулах тухай их яригдсан. Ер нь Монголын ард түмэн дөрвөн жилийн дараа УИХ-ын гишүүдтэй хариуцлагыг тооцдог л доо. Би Монголын ард түмний мэргэн сонголтод итгэдэг. УИХ-ын гишүүн байх хүн хэр бэлтгэгдсэн, ямар чадвартай, ямар шалгууртай хүн байх вэ гэдэг дээр иргэд олон санал гаргаж байгаа. УИХ-ын гишүүний нас залуу байна гэсэн шүүмжлэлийг тавьсан. Төр, ард түмний гүүр болж ажиллахаар улс төрд орж ирэхэд хувь хүн өөрөө өөрийгөө эхлээд бэлдэх хэрэгтэй байдаг. Дөнгөж баклаврын ширээнээс УИХ-ын гишүүнээр сонгогдоод явчихна гэдэг нь хувь хүнийхээ хувьд бүрэн төлөвшөөгүй, ард түмний амьдралаас хол тасархай, ажил амьдралын туршлагагүй. Тийм учраас УИХ-ын гишүүнээр сонгогдох насны босгыг 35-аас дээш болгоё гэж сонгогчид саналаа хэлж байгаа. Төрийн хар хайрцагны бодлого, төрийн өндөр босгыг харсан ч улс төрд шигшмэл сайн багийг оруулж ирэх ёстой. УИХ-ын гишүүн бол өндөр хариуцлагатай ажил. Эрх мэдэл, хариуцлагыг сүүдэр мэт дагах ёстой зүйл бол хувь хүний болоод улс төрийн өндөр соёл, аливаа асуудлын голчыг олж хандах өндөр мэдрэмж, соргог чанар юм. УИХ-ын гишүүн өөрийн ярьсан хэлсэн зүйл “туйлын үнэн” мэт туйлшран хандаж болохгүй. Өөрөөсөө илүү үнэнд ойр, амьдралд ойрхон, шинжлэх ухаанч үзэл баримтлалд ойр дөт үзэл бодлыг дагаж чаддаг, хүлээн зөвшөөрч чаддаг уян хатан чанарт хичээнгүйлэн сурах ёстой. Энэ нь товчхондоо эрх мэдлийн соёлоо өөрчлөхийг нийгэм, цаг үе биднээс шаардаж байна гэсэн үг юм.

-Энэ удаагийн УИХ дахь хамгийн залуу гишүүн хүчингийн хэрэгт холбогдсон. Хуралдаа суудаггүй гишүүдээс эхлээд гишүүдийн хариуцлагын асуудал энэ парламентад хүчтэй яригдаж байгаа?

-Аливаа асуудалд зарчимтай, эрх ашгаа эрэмбэлж чаддаг, шуналаа дарсан, бусдын төлөө цохилох зүрхтэй байж чаддаг хүмүүс УИХ-ын танхимд орж ирээсэй гэж боддог. Үүний тулд тодорхой цаг хугацаанд хат сууж бэлтгэгдэх хэрэгтэй. Улстөрч хүн сэтгэлийн хаттай байж аливаа зүйлд дүн нуруутай байх нь чухал.

Одоо бүх зүйл нээлттэй байдаг болсон нь нэг талаасаа дэмжмээр боловч нөгөө талаасаа хэтэрхий их эрсдэл бас дагуулах вий гэж эмзэглэдэг л юм. Зарим нэг хүмүүс сошиалд үнэндээ донтож өвчилчихсөн байна шүү дээ. Хэн дуртай нь юу дуртайгаа бурдаг, зохион байгуулалттай,  зорилготой гүтгэж харлуулдаг нь манай өнөөгийн нийгмийн маш бараан сүүдэр юм. Миний хувьд сошиалд янз бүрээр л бичигдэж байдаг. Тэглээ гээд би хүн болгонтой маргалдаж муудалцан өөрийгөө зөвөөр ойлгуулах гээд тайлбар тавиад хайран цаг заваа үрээд баймааргүй байдаг. Би тэдгээр хүмүүст зориулж эргээд олдохгүй үнэт цаг заваа зарна гэдэг нь надад харамсалтай. Хийх ажил өмнө маань хангалттай их байна.

-Энэ Засгийн газрын 100 хоногийн үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ. Та бол өмнөх Засгийн газрын үед сайдаар ажиллаж байсныхаа хувьд алдаа оноог хамгийн сайн олж харж байгаа хүний нэг?

-Дүгнэлт хэлэхэд 100 хоног гэдэг богино хугацаа л даа. Гэхдээ энэ 100 хоногт Засгийн газрын ажил цэгцэрчихсэн байх ёстой. Том агуулгаараа харах юм бол энэ Засгийн газар эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийг бий болгосон, ажлын байр бий болгосон, орлого нэмэгдсэн эерэг үзүүлэлттэйгээр 100 хоногоо угтсан гэж харагдаж байна. Нөгөө талаасаа Олон улсын Валютын сангаас тавьсан  хатуу заалтуудыг эдийн засгийн өсөлттэйгээ уялдуулан уян хатнаар засах боломжууд бас гарч ирж байгаа нь сайшаалтай. Засгийн газар Агаар орчны бохирдолтой холбоотойгоор тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх, орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дэд бүтцийг шийдвэрлэх, дагуул хотуудыг бий болгох, их дээд сургуулиудын заримыг хотоос гаргаж хүн амын төвлөрлийг бууруулах зэрэг тодорхой үр дүнтэй ажлуудыг хийж эхлээд байна. БНСУ-аас хөнгөлөлттэй олгогдох 500 сая ам.долларыг агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд зарцуулан гэр хорооллыг орон сууцжуулахад зориулахаар төлөвлөсөн байна. Ажил хийх гэсэн хүсэл зоригоос санаатай бус алдаа гарах нь бий. Хамгийн гол нь алдаагаа богино хугацаанд шуурхай засах, гарах хохирлыг нь аль болох бага байлгахад л анхаарах ёстой юм.  Мэдээж ажлаа хариуцлагагүй хийж буй зарим нэг сайд нар байгааг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь ард түмний, улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавих үүднээс болохгүй зүйлийг нь хэлж алдаа, оноог нь ил хэлэх үүднээс би чуулганы танхим дээр зарим нэг үгийг хэлсэн.

Б.ДОЛЗОДМАА

Өдрийн сонин

Хятадын секс хүүхэлдэйн үйлдвэрлэл нэмэгджээ
Хятадын секс хүүхэлдэйн үйлдвэрлэл нэмэгджээ
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​