fbpx Буйдангийн улс төр ба бодит байдал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 29 секунд

Буйдангийн улс төр ба бодит байдал

Монголчууд үг хэлэх эрхтэй. Энэ бол бидний сонгосон ардчилсан нийгмийн амин сүнс нь гэдэг.

Мэдээж хэрэг, Улсын онцгой комиссын зохион байгуулалтад алдаа оноотой зүйлүүд бий. Өчигдөр л гэхэд орон нутгийн иргэдээс шинжилгээ авч байгаа байдал тааруу, маш тааруу байгаа нь харагдлаа.Гэвч өнөөдөр нөхцөл байдал биднийг энэ эрхээсээ илүүтэй иргэний хариуцлагатай байхыг шаардаж байна.

Хариуцлагаа умартаж, тээврийн машинд нуугдаж суугаад, нутагтаа халдвар тээж очсон харамсалтай явдал боллоо.Нөгөөтэйгүүр цахим сүлжээнд зарим хүний шүүмжлэн бичиж буй мэдээлэл бодит байдлаас хол зөрүүтэй байх нь элбэг байгаа юм. Үнэнийг олох гэхээсээ COVID-19 цар тахлын эсрэг тэмцэж буй төрийн бурууг илчлэх зорилго агуулж буй нь ил байна.

Ингэж “буйдангийн улс төр” хийх нь хэнд хэрэгтэй вэ. Нэг тоо “олоод” түүнийгээ сэвж, олон нийтийг бухимдуулах нь хэнд ч хэрэггүй болж таараад байна. Магадгүй, үүнээс өмнө хэнд хэрэггүй вэ гэдгийг бид бодох ёстой.

Сүүлийн үед COVID-19-ийн үеийн эмчилгээний зардал гэдэг зүйлийг их ярьж, бичиж байна.

Энэ зардлыг хэн нэгэн Эрүүл мэндийн сайд, эсвэл Засгийн газар тогтоодоггүй байна. Дээрээс нь тэр зардал халдвар тээгч иргэнээс бус төрөөс гардаг. Өөрөөр хэлбэл, төр  COVID-19-ийн эсрэг бүх зардлыг гаргаж байгаа хэрэг.Гэхдээ эмчилгээний тооцооллыг халдвар тархалтын нөхцөл байдалд уялдуулж гаргасныг ДЭМБ-аас баталж өгдөг аж.Манай улсын өнөөдрийг хүртэл мөрдөж байсан зардал нь энгийн үеийн COVID-19-ийн үеийн эсрэг эмчилгээнийх юм байна. Ойролцоогоор 2000 ам.доллар болжээ.Монгол Улс ДЭМБ-ын зөвлөмжөөр гаднаас шаардлагатай эм, тариагаа татаж аваад эмчилгээндээ ашигладаг байна.Харин энэ долоо хоногт COVID-19-ийн эсрэг эрчимжсэн үеийн эмчилгээний зардлыг ДЭМБ болон эрдэмтдийн зөвлөлөөр баталж өгнө.

Хамгийн гол нь эмчилгээний зардлын мэдээллийг ДЭМБ-ээр батлуулж хянуулсны дараа олон нийтэд зарлах ёстой. Түүний дараа шилэн дансаар мэдээлэгдэж, түүнийг хэн ч харах, мэдэх боломжтой болох юм

Эрчимжсэн эмчилгээний тухайд нэг хүн дээр дөрвөн сая орчим төгрөг, тариа нь гэхэд хоёр сая  төгрөг болох тооцоо гарахаар байгаа аж. Бас л “...Пүү, паа” гээд сүйд болох уу.

Харин олон улсад хамгийн багадаа 17 мянган ам.доллараас эхэлж байна. Дээд хэмжээ нь 150 мянган ам.доллар байна.

Мөн АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп COVID-19 туссанаа 750 мянган ам доллараар эмчлүүлсэн тухайгаа твиттерт зарласан байдаг. Мэдээж, үүнд нь онгоц, нэмэлт үйлчилгээний зардал орсон байж таарна.Дэлхиы нийтийн COVID19-ийн эмчилээний зардлын талаар www.healthcarefinancenews.mn сайтад харьцуулан дэлгэрэнгүй мэдээлж байна.Зах зухаас нь сонирхуулбал, халдвар авсан хүн залуу байх тусмаа эм, тариа, асаргааны зардал бага тусчэ байна. Харин настай хүмүүсийн зардал их өндөр гарч буй аж.Тус сайтад дурдсанаар 51-60 насны хүмүүсийн эмчилгээний өртөг дунжаар 45 мянган ам.доллар, 23-30 насны хүмүүсийнх 34 мянган ам.доллар болж байна гэжээ.

Үүнээс гадна манай “буйдангаас улс төр хийгчид” COVID-19 цар тахлын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг өндөр байна гээд байгаа.

ХӨСҮТ-ээс гаргасан эмчилгээний дундаж өртөгт эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг дөрвөн сая төгрөг гэж оруулжээ.

Тэгвэл бодит байдал дээр манай улсад COVID-19-өөр нэг хүнд 5-6 эмч, эмнэлгийн ажилтан үйлчилж байна. 14 хоногт энэхүү нэг ээлжийн 5-6 хүн, 28 хоног хэвтэн эмчлүүлэх хугацаанд 10-12 хүн үйлчилдэггэсэн үг.

Хэдхэн тоо бодъё. Тэр дөрвөн сая төгрөгийг 12 хүнд хуваахад нэг эмч, эмнэлгийн ажилтанд 330 мянга оногдоно.

Ер нь бол Монгол Улсын эрүүл мэндийн салбарын үнэлгээ, төлбөр бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй доогуур байдаг гэдэг. Эрүүл мэндийн  салбар, түүний үйлчилгээг байнга шүүмжилсээр ирсэн ч эмнэлэгт 10 хоног хэвтэхдээ 6.7 сая төгрөг өртөгтэй “үйлчилгээ” авдаг гэдгээ тэр бүр мэддэггүй

Дээрх хоёрхон тоо бол эмчилгээний зардал хийгээд эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин пүнлүүний талаарх бодит байдал “буйдангийн улс төр” хоёрын зөрүүг илэрхийлж байгаа юм.

Дахиад хэлье, бидний монголчууд үгээ хэлэх эрх чөлөөтай. Харин өнөөдөр үүсээд байгаа цар тахлын аюул та биднийг эрхээс илүүтэй хариуцлагаа ухамсарлахыг шаардаж байна.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

НИЙСЛЭЛД ОРЖ ИРСЭН ЗЭЭРИЙН СҮРГИЙГ ГАРГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НИЙСЛЭЛД ОРЖ ИРСЭН ЗЭЭРИЙН СҮРГИЙГ ГАРГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​