fbpx

Улаанбаатарт шинээр коронавирусийн 5, Сэлэнгэд 7, Дархан-Уулд 9, Архангайд 2 тохиолдол бүртгэгдлээ


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 24 тохиолдол шинээр бүртгэгджээ. Тодруулбал, Улаанбаатарт 5, Сэлэнгэд 7, Дархан-Уулд 9, Архангайд 2 хүн шинээр халдвар авчээ. 

Үүнээс нэг нь зөөвөрлөгдсөн буюу ТИР машины жолооч. Энэ хүн арваннэгдүгээр сарын 16-нд Монголд ирсэн. Давтан шинжилгээнээс нь коронавирус илэрсэн байна. Голомт бүхий өвчлөл бүртгэгдэж байгаа нутагт нийт 23 коронавирусийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн.  Улаанбаатар хотод таван тохиолдол бүртгэгдлээ. Үүний нэг нь өмнө нь халдвар авсан хүний ойрын хавьтлын нэг хүн. Дөрөв нь гэр бүлийн хүмүүс бөгөөд ойрын хавьтал. Тэд тусгаарлалтад байсан хэмээн ХӨСҮТ-ын Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дуулгалаа.

 Улаанбаатар хотод нийт 75 тохиолдол байгааг задалж үзүүлбэл,

  1. Баянгол дүүрэгт 21
  2. Сонгинохайрхан дүүрэгт 10
  3. Баянзүрх дүүрэгт 23
  4. Сүхбаатар дүүрэгт 12
  5. Хан-Уул дүүрэгт 7
  6. Багануур дүүрэгт 1
  7. Чингэлтэйд 1 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР


Энэ мэдээ таалагдаж байвал: