Улсын онцгой комиссын хурал яг одоо үргэлжилж байна. Хурлаар хатуу хөл хориог үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэж буй юм.
Улс даяар коронавирусийн халдвар дотоодод алдагдаж, өнөөдөр гэхэд нийт тохиолдол 784 болов. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт улс даяар шилжиж, хатуу хөл хориотой байгаа хэдий ч өчигдөр гэхэд Архангай аймагт халдвартай 2 иргэн батлагдаж, нийслэл төдийгүй 6 аймагт халдварын голомт гараад байна.
Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хориог 14 хоногоор сунгах саналыг гаргаад байгаа. Харин ОБЕГ-ын даргын олон нийтэд мэдэгдсэнээр хөл хорионы тухайд 3 хувилбар яригдаж байгаа гэсэн. Ямартаа ч энэ асуудлыг яг одоо УОК хэлэлцэж байна. Хурлаас гарсан саналыг үргэлжлүүлэн Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлан хэлэлцэж шийдвэрлэх юм.
Эх сурвалжийн хэлж байгаагаар халдварын голомттой аймгуудад хөл хориог үргэлжлүүлэн сунгаж, харин халдвар гараагүй бүс нутагт хөл хориог сулруулах шийдвэр яригдаж байгаа хэмээв. Тун удахгүй мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэх болно.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР