Архангай аймагт аав, хүү хоёр коронавирусийн халдвар авсан талаар бид мэдээлээд байгаа. Тандалт судалгааны мэдээллээр Архангай аймгийн Батцэнгэл суманд батлагдсан тохиолдлын 1-р хавьтагч 52, 2-р хавьтагч 103 хүн байгааг тогтоогоод байна.
1-р хавьтлуудыг тусгаарлаж, 2-р хавьтлуудыг гэрт нь хатуу хөл хорионы дэглэмд оруулжээ.Тандалт үргэлжилж байна. Архангай аймаг руу ЗӨСҮТ-өөс Сэлэнгэ аймагт ажиллаж байсан авто лабораторийн мэргэжлийн баг ирж байгаа аж. Онош батлагдсан хоёр иргэнийг маргааш нийслэлд авчрах гэнэ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР