Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарын давж заалдах шатны шүүх хурлын тов гарчээ. Шүүх хурал ирэх сарын 1-ний өдөр буюу даваа гариг болох аж. Ингэхдээ цахим хэлбэрээр болох юм.
Анхан шатны шүүх хурал өнгөрсөн долдугаар сарын 22-23-ны өдрүүдэд болж С.Баярт 5 жилийн хорих ял, Ч.Даваанямд 2 жилийн хорих ял оноосон билээ. Мөн тэднээс 5.5-5.7 тэрбум төгрөгийн хохирол улсад төлүүлэхээр шийдвэрлэж байв. Харин шүүгчдэгчид ялыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж ийнхүү давж заалдаад байгаа юм.
Сүүлийн өдрүүдэд гарч буй мэдээллээр Ерөнхий сайд асан С.Баярын бие тааруу байгаа гэгдэж буй. Ямартаа ч тэдний гомдлыг шүүх хэлэлцээр болсон байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР