Амьдралын боломж тааруу, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, олон хүүхэдтэй ганц бие эрэгтэй, эмэгтэй гээд эмзэг бүлгийн айл иргэддээ төр засгаас хүнсний талон өгч дэмждэг. Гэвч энэ арга хэмжээ зорилтот бүлэгтээ очдоггүй талаар байнгын гомдол маргаан дүүрэг, хороод дээр тасардаггүй.
Хороо, хэсгийн ахлагч ажилтнууд өөрсдийн хамаарал бүхий хүмүүст тусламж үйлчилгээг авдаг гэсэн хардлага бий. Гэвч энэ нь худал зүйл биш гэдгийг саяхан хийсэн нэгэн шалгалтаар илэрчээ.
Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Энхбаатар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 18 хэсгийн дунд шалгалт хийсэн талаар цахим хуудастаа мэдээлжээ. Шалгалтаар 18 хэсгээс 8 хэсгийн ахлагч өөр дээрээ хүнсний талон авдаг, дээр нь цар тахлын үеийн тусламжаас зайлшгүй авах шаардлагатай гэсэн мэдээллийгсудалгааг гаргаж өгсөн нь илэрсэн байна.
Зөвхөн нэг дүүргийн нэг хорооны хэмжээнд гэнэтийн байдлаар хийсэн шалгалтын үр дүнд гарсан тохиолдол энэ. Бусад дүүрэг хороодод нөхцөл байдал ямар байгаа нь энэ дүр зургаас харагдаж байна. Энэ явдлыг хороо, дүүргийн хяналтын байгууллагууд нэгбүрчлэн шалгаж тогтоох цаг нэгэнт болжээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР