fbpx Д.Сумъяабазар: Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш эдийн засгаа дэмжсэн бодлого барих болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 51 секунд

Д.Сумъяабазар: Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш эдийн засгаа дэмжсэн бодлого барих болно

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит II хуралдаан цахимаар явагдаж байна. Хуралдаанд НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 19 нь онлайнаар оролцож, танхимд 10 гаруй гишүүн ирж оролцов.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Нийслэлийн хэмжээнд Ковид-19 халдварын эсрэг зарим арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Коронавирусийн халдвар авсан ойрын болон дан хавьтагч нийт 7200 гаруй хүнд шинжилгээ хийсэн. Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 1536 иргэн байна. Хязгаарлалтын хүрээнд хотоос гарах, орох хөдөлгөөнийг хязгаарласан. Энэ хугацаанд 1900 гаруй тээврийн хэрэгсэл, 40 мянга гаруй иргэнийг нэвтрүүлсэн. Нийтийн тээврийн 94 чиглэлд 1 сая 182 мянган зорчигчийг тээвэрлэсэн. Халдвар илэрсэн газруудад 1 сая 700 гаруй мкв талбайд ариутгал хийлээ. Өдөрт 400-500 мянган тээврийн хэрэгсэл зорчдог байсан бол хязгаарлалт тогтоосноор 41 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, 70 гаруй хувиар бууруулсан. Долоон дүүрэгт 497 мянган тонн нөөцийн мах борлуулсан. Нийслэлийн 8000 гаруй иргэдэд сайжруулсан түлш тараасан” гэлээ.

Ингээд Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар НИТХ-ын зарим төлөөлөгчдийн асуултад хариулсан юм.

-НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр: Нийслэлийн Засаг дарга энэ хугацаанд ямар алдаа гаргав. Алдаагаа хэрхэн засахаар ажилласан бэ?

-Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож байгаа. Судалгаанд оролцсон 3500 гаруй аж ахуйн нэгжийн 5600 орчим ажлын байр хүндрэх, 258 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж асуудал гарч байна. Дүүргүүд эрсдэлийн үнэлгээгээ гаргаж, хэрхэн ажиллах талаар ойрын хоногт УОК-т танилцуулна. Зарим арга хэмжээнд алдаа гаргаж байгааг үгүйсгэхгүй ээ. Нэг авууштай зүйл нь хотод шинээр халдварын голомт бүртгэгдээгүй. Ойрын хавьтагч нарыг тогтоон тусгаарласан. Махны нийлүүлэлт хэвийн үнийн хөөрөгдөл болоогүй. Хөдөө, орон нутгаас тогтмол хугацаанд нийлүүлэлт хийгдэж байгаа. Онлайн түгээлт буюу худалдан авалт дээр онцгой анхаарч ажиллаж байгаа. Арванхоёрдугаар сарын 1-ээс хойш эдийн засгийн зөөлрүүлэх бодлого барих болно. Миний хувьд алдаа гаргасан бол иргэдээсээ уучлал хүсье. Хатуу хөл хорионы дэглэм бариагүй бол дотооддоо халдвар алдах эрсдэлтэй байсан. Мэдээж авсан арга хэмжээ иргэдийг бухимдуулсан, аж ахуйн нэгжид хүндрэл учруулсан зүйл байсан. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр гурван захирамжийг нийслэлээс гаргасан.

-НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа: Ер нь Ковид-19 дотоодод халдвар гарах эрсдэлийг хэрхэн тооцож байсан юм бэ.  Өнөөдрийн байдлыг харвал бэлэн биш харагдаж байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хэдэн аж ахуйн нэгж зогсоод байна вэ. Нийслэл хэд хоногийн хөл хориг даах чадалтай байна вэ?

-Сүүлийн 10 сарын хугацаанд дотооддоо алдахгүйгээр эх оронч худалдан авалт хийх шийдвэр гаргаад явж байсан. Бэлэн байдлын зэргийг сулруулж, гэрийн 14 дэглэмийг больсон байгаа. Үүнээс болж дотоодод халдвар алдсан хэмээн холбогдох байгууллага үзсэн. Эдийн засагтай холбоотой асуудал гарч ирнэ. МҮХАҮТ-тай хоёр ч удаа дараалан уулзаж байхад аж ахуйн нэгжүүд хүнд байдалд байгааг хэлсэн. Өчигдөр онлайнаар хуралдахад нийт 3530 аж ахуйн нэгжээс судалгаа авахад 96 хувь нь хүнд нөхцөлд ороод буйгаа илэрхийлсэн. Нийслэлийн хэмжээнд нийт 126 мянган жижиг, дунд аж ахуйн нэгж ажилладаг гэсэн тооцоо байдаг.

Бидэнд бодлого байхгүй биш байгаа. Хямралын эсрэг бизнесийн зөвлөл байгуулсан. Иргэдийн хувьд өдөр тутмын бэлэн байдлын зэргээр цаашид явъя гэдэг байр суурьтай байгаа. Бид ч гэсэн ийм байр суурьтай байгаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өдөр тутмын бэлэн байдлын зэрэг руу шат дараатай шилжих хэрэгтэй. Үүний тулд иргэд аж ахуйн нэгж заасан үүрэг, чиглэлийн дагуу ажиллах хэрэгтэй. Олон улсад ч гэсэн шат дараатай бэлэн байдлын зэргээр бууруулж, эдийн засгаа дэмжиж байгаа. Бид ч гэсэн энэ дагуу ажиллана. Харин цаг хугацаа, судалгааны ажлуудыг цэгцлэн нэгдсэн шийдвэр гаргахаар ажиллаж байна гэлээ.

Амьдрах, өвдөх, бас үхэх эрх чөлөө
Амьдрах, өвдөх, бас үхэх эрх чөлөө
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​