fbpx Солонгосын кино урлагийн сувд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
14 минут 10 секунд

Солонгосын кино урлагийн сувд

Азийн орнуудаас Солонгосын кино урлагийн хөгжил алтан үедээ явж буй талаар судлаачид ярьдаг. Тус улс Францын Киноны тухай хуулийг хуулбарлаж өөрийн болгосон төдийгүй энэ салбартаа төрөөс хөрөнгө гаргаж, солонгос соёлыг түгээн дэлгэрүүлж байна. Соёлын энэ довтолгоонд манай улс автсан гэхэд хилсдэхгүй биз ээ. Гэхдээ бидний ярих зүйл солонгос савангийн дуурь биш. Солонгос гэхээр хэрүүл, ахуйн өш хонзонтой олон ангиуд нь бидний толгойд хамгийн түрүүнд бууж, заримынх нь харшил хөдөлж ч мэдэхээр болсон энэ үед тус орны кино урлагийн хөшгийг арай лавхан сөхөөд харвал артхаус киноны дэлхийн хэмжээний найруулагч тун даруухан байдлаар аж төрж, бүтээлээ завсаргүй туурвиж яваа дүр зургийг олж үзнэ.

Орчин цагийн киноны урлагийн содон төлөөлөгчдийн нэг Ким Ки Дук 1960 онд Солонгосын хойд Кёнсанг мужийн Бонгхва хэмээх буйдхан тосгонд мэндэлжээ. Тэрбээр 30 нас хүртлээ үйлдвэрээр хэсүүчлэн хар бор ажил хийдэг байв. Барууны цуутай найруулагчдын намтарт түгээмэл дурддаг өндөр боловсрол, үгүй ядаж багаасаа кинонд эргэлтгүй татагдаж, өдөрт хэд хэдэн кино угсруулан үзэж, өөрийгөө боловсруулах амьдралын нөхцөл Ким Ки Дукт байсангүй. Хатуу хөтүү, эгэл бор амьдралд нь урлагтай холбоотой цорын ганц зүйл байсан нь түүний зурах хүсэл, гойд биш ч гологдохооргүй зургийн авьяас байжээ. Энэ авьяас нь залууг кино урлаг руу хөтөлсөн гэдэг. Хар бор ажил хийж, зурсан зургаа чөлөөт цагаараа гудамжинд зардаг байсан Ким зураач болохоор эргэлт буцалтгүй шийдэж 1990 онд Парисыг зорьжээ. Гэвч Ким Ки Дук Парист зураачаар хоёр жил суралцаад шинэ хүсэл мөрөөдөлтэй эх орондоо буцаж ирэв. Эргэж ирээд кино зохиол бичих хоёр ч тэмцээнд түрүүлсний дараа буюу 1996 онд “Матар” хэмээх анхны киногоо найруулжээ. Тэрбээр анхныхаа киног хийснээ дараа уран зургаа орхих болсон шалтгаанаа “Би байгалийн зураглалд дуртай. Яаж ч сайн зурлаа байгалийг байгаа шиг нь үзэсгэлэнтэй буулгах боломжгүй. Тийм болохоор би уран зургийг орхиж, камертай харицахыг илүүд үзсэн” гэж тайлбарласан байдаг. Шуугиант хотын зүрхээр урсах голын эрэгт амьдардаг, гүүрнээс үсэрч амиа хорлогчдыг авардаг тэнүүлч эрийн тухай өгүүлсэн “Матар” нь тухайн жилдээ Солонгосын кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, нэг сайн артхаус чиглэлийн найруулагч төрж буйг илтгэж байлаа. 

Ким Ки Дукын дунд үеийн бүтээлд гол төлөв гардаг сюрреалист элемент, дүрслэлийг хальтхан харсан үзэгчид найруулагч нь тун жигтэй, оюунлаг бүтээл туурвигч юм гэсэн сэтгэгдэл төрүүлж болох юм. Харин түүний эхэн үеийн бүтээлүүд тэс өөр түүх хүүрнэнэ. Найруулагчийн анхны кинонд Хан мөрний эрэгт амьдардаг, гүүрнээс үсэрч амиа хорлогчдын цогцосноос хэтэвч, зүүлт сэлтийг нь тонон амь зуудаг “Матар” хочит эрийн бараан амьдрал өрнөдөг. Сайхь киног 1991 онд бүтээсэн “Гүүрний дурлалт хос” (The Lovers on the Bridge) нэртэй франц киноноос сэдэвлэн бүтээсэн байна. Гэвч Ким Ки Дукын хувилбар ази хүмүүст илүү амьд, илүү бодитой, илүү золгүй, илүү хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг гэж судлаачид үнэлдэг. Түүнээс хойш 2014 оныг хүртэл Ким 21 кино туурвисан бөгөөд Берлин, Венец, Каннын кино наадмын тэргүүн шагнал хүртэв. Гэвч Ким эх нутагтаа төдийлөн алдартай биш. Солонгосчууд түүнийг ойшоодоггүй киног нь үзэхээс зүрхшээдэг аж. Түүний Солонгост зарсан тасалбар Францын театрт нэг киногоо гаргасан орлоготой нь тэнцдэг юм билээ. Хэдий тийм ч Ким эх орныхоо нэрийг дэлхийн кино урлагийн тавцанд харамгүй мандуулаад буй Солонгосын кино урлагийн сувд юм. Тэрбээр Венец, Берлиний кино наадмын дээд шагналыг зэрэг хүртсэн солонгос анхны найруулагчаар тодроод байгаа юм.

Амьдралын харгис үнэн, зүүд зөнгийн гэмээр хийсвэрлэл уулзах цэгт Ким Ки Дук найруулагчийн ихэнх кино бүтдэг боловч түүний кинонд дорнын шинж чанар ер бусын онцгой өнгө аяс оруулдаг хэмээн урлаг судлаачид үнэлдэг. Түүний зэн буддизмын мөн чанар, яруу найраг мэт үзэсгэлэнт зураглал нүднээ тодрох “Хавар, зун, намар, өвөл... дахиад л хавар” кинонд дорнын өнгө аяс хамгийн тод илэрдэг. Нуурын гол дахь бяцхан сүмд өссөн бяцхан ламын өтөл нас хүртэлх түүхийг харуулах энэ кинонд хүний ааш араншин, зан төлөв дөрвөн цагийн улиралтай уялдах цэгийг гайхалтай мэдэрч, яг хэвээр нь дүрслэн харуулсан учир шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авчээ.

Эл кино “Chicago Sun times” сонины шүүмжлэгч Рожер Эбертийн “Агуу кинонууд” түүвэрт нь багтсан цорын ганц азийн арт хаус кино болсон юм. “Бидний мартсан, эсвэл бидэнд хэзээ ч байгаагүй суртахууныг тэр нээж, харуулдаг” гэж Рожер Эберт өрнөдийнхөнд мань эрийг анхлан танилцуулж байжээ. Киног Америкийн Линкольн төвд нээх үед 80 гаруй настай эмээ Ким Ки Дуктай уулзаж “Нас барахаас минь өмнө гайхамшигтай кино үзүүлсэнд баярлалаа” хэмээн тэвэрсэн нь шүүмжлэгчдийн өндөр үнэлгээнээс дутахгүй үнэ цэнийг нь харуулж буй хэрэг хэмээн хэвлэлээр шуугиж байлаа. Гэвч “Хавар, зун, намар, өвөл... дахиад л хавар” кинонд жаал хүү загасны аманд жижиг чулуу хийн, могой болон мэлхийнээс чулуу уяж тарчлааж буй дүрслэл гардаг болон “The Isle” кинонд нь арьсгүй хэрнээ амьд буй мэлхий, эрэмдэглэсэн загасыг харуулдгаас нь үүдэж Их Британи болон АНУ-д дээрх киног гаргахаас татгалзаж байв. Харин үүний хариуд Ким “Би өөрөөсөө ганцхан асуулт асуудаг. Хүн гэж юу вэ. Хүн байхуйн учир юунд оршдог вэ. Шинэ киногоо цацах бүрт хүмүүс харгислалаар дүүрэн хэмээн шүүмжлэх нь бий. Гэтэл харгислал, балмад явдал ердөө л тэдний өөрсдийнх нь тусгал юм шүү дээ. Энэ буруу зүйл гэдгийг би мэднэ. Тийм ч учраас би ядаж л тэдгээрийн төлөө дотроо залбирдаг. Харин та нар загасыг шараад түүнийгээ амтархан зооглож л байдаг шүү дээ. Америкчууд үхэр, гахайн мах иддэг. Ингэхийн тулд бүгдийг нь алдаг. Тийм үү. Би эндээс ямар ч ялгаа олж харахгүй байна” гэж маргааныг таслаж байлаа.

Ким Ки Дукийн бүтээлд харилцан яриа маш бага хувь эзэлдэг. Гагцхүү дүрсээр ертөнцийг урладаг түүний бүтээлүүд сонирхолтой, сэтгэл татам байдаг нь агуулга, үзэл санаанд нь байдаг биз. Аль болох бага хүүрнэл, эсвэл бүр огтоос харилцан яриагүй кино хийх нь Кимийн арга барил. Үггүйгээр харилцан ярилцахыг тэрбээр кинондоо ч бодит амьдралдаа ч эрхэмлэн үздэг. “Өнөө цагт хүмүүс хэтэрхий их ярьдаг болсон болохоор бие биетэйгээ ер ойлголцож чадахаа больж байна. Уг нь чимээгүй байхдаа хүмүүс хамгийн их мэдрэлцдэг юмсан. Кино харилцан яриа багатай нь үзэгч тухтай эргэцүүлж, ургуулан бодоход нь саад болдоггүй” гэж тэрбээр хэлсэн удаатай. Кимийн киноны дүрүүд ганцаардал гэсэн ганц цэгт огтолцдог. Түүний кинонууд цөөхөн дүртэй байдаг. Мөн цөөнгүй кино шүүмжлэгч Ким Ки Дукын дүрслэлийн онцгой хараа, нарийн мэдрэмжийг зураг зурах авьяастай нь холбон магтдаг.

Өдгөө 58 нас зооглож буй Ким Ки Дук 21 кино бүтээл туурвиж, дэлхийд нэр нь мандсан найруулагч болжээ.

Гэвч тэрбээр бага зардлаар, минималист маягаар туурвидаг арга барилаасаа хэзээ ч урваагүй юм. Карьерынхаа түүхэнд ашиг орлого хөөсөн арилжааны кино нэгийг ч бүтээж байсангүй. Гаднын уран бүтээлчидтэй ч хамтран ажилласангүй. Зураг авахаар сонгож авсан орчиноороо л үзэгчдэд бодит бус абстракт маягийн уур амьсгалыг мэдрүүлэхээс бус хэзээ ч хиймэл дүрслэл ашиглаж байсангүй.

2008 онд “Зүүд” киноных нь гол дүрийн жүжигчин эмэгтэй эрсдэлтэй зурагт авалтын үеэр амиа алдах шахсанаас болж цочирдсон найруулагч нэгэн буйдхан байшинд даяаншин амьдарч хэдэн оныг үджээ. Ким Ки Дук энэ үеийн амьдралаа харуулсан “Ариранг” (Arirang 2011) хэмээх баримтат бүтээл туурвиж, кино ертөнцдөө шуугиантайхан эргэн ирэв. Сөжү архиндаа халаад Солонгосын “Ариранг” дууг дуулж суугаа Ким найруулагч амьдралын тухай, кино урлагийн мөн чанарын тухай чимэг хачиргүй, агсамнах, учирлахын завсар ярьж гардаг. Дараа нь уг бичлэгээ үзээд өөрийгөө шоолж буй нь ч уг бүтээлд гарна. Үүний дараахан 2012 онд Солонгос киноны үндсэн өгүүлэмж болох өш хонзонг хурцаар харуулсан “Пиэта” киногоо бүтээсэн нь Венецийн кино наадмын дээд шагнал алтан арсланг түүнд авчрав. “Пиэта”-г Ким Ки Дукийн нийгмийн хүчирхийлэл, муу залуустай киноны оргил гэх нь бий.

Венецийн кино наадмаас “Алтан арслан” шагнал гардахад нь Ким Ки Дукийг юу гэж хэлэхийг танхимд цугларагсад хүлээж байлаа. Гэтэл хуучирсан муу гутлынхаа хойд хэсэгт нүцгэн хөлөөрөө хээв нэг гишгэсэн мөнөөх эр шагналаа хүлээж аваад тийм ч эвлэг биш хоолойгоор “Ариранг” нэртэй дуу дуулчихаад тайзнаас буув. Дараа нь тэрбээр тайлбар хийхдээ “Солонгосчууд бид энэ дууг ганцаардаж, гуньсан үедээ дуулдаг юм” гэжээ. Ким Ки Дук ийнхүү “Пьета” киногоороо Канн, Венец, Берлин гэх дэлхийн гурван том кино наадмын нэгнийх нь дээд шагналыг өөрийн болгосон солонгос анхны хүн болсон юм. Өр нэхэгч эр Канг До, түүнийг багад нь орхиод явсан ээж хоёрын жир биш харилцааг харуулсан энэ кино Кимийн хамгийн бараан бүтээл юм. Ээж нь хүүдээ гар хангалга хийхэд нь тусалж, хүү нь эхийнхээ нууц эрхтэн рүү гараа оруулаад “Би эндээс гарсан гэл үү, буцаад орж болох уу” гэж асуудгаас нь болоод секс хүчирхийлэл харуулсан увайгүй дүрслэлтэй хэмээн зарим шүүмжлэгч үл таалахад нь Ким Ки Дук “Та нар ийм хулчгар байсан хэрэг үү” гэж асууж байв.

“Пьета”-г бүтээснийхээ дараа Ким Ки Дук “Hollywood Reporter”-т ярилцлага өгөхдөө “Энэ киног үзсэн хүмүүс миний бүтээлүүдийг илүү даржин болоо юу даа гэж хэлсэн. Харин би найруулгын шинэ хэлбэрийг эрэлхийлж байгаа. Урьд миний бүтээлүүд дорно руу чиглэж байсан бол одоо би өрнө рүү харахыг хүсч байна” гэжээ.

Харин өөрийнхөө тухайд “Уран бүтээлч хүн үргэлж агуу байж чадахгүй. 2004 он, “Samaritan girl”, “3 Iron”-ийг хийж байсан нь миний уран бүтээлийн оргил үе гэж би боддог.

Тэгээд хэсэг “унтсан”. Харин “Пьета” намайг дахин оргил руу гаргалаа” гэжээ. Харин түүний 2014 онд бүтээсэн “Мёбиус” киноноос 12 жилийн өмнө бүтээсэн “Муу залуу” киноных нь ёгтлолыг ахин харж болно. Энэ удаа тэр хүний хүсэл тачаалын тухай тусгайлан өгүүлэхийг хичээсэн нь үзэгчид, шүүмжлэгчдээс тийм ч таатай үнэлгээ аваагүй юм. Хэдий тийм ч дэлхий даяар Ким Ки Дукын шүтэн бишрэгчид шинэ бүтээлийг нь тэсэн ядан хүлээж байна.

Б.Мөнх-Эрдэнэ

“Оюутолгой” төсөл Ундай голыг устгаж байна
“Оюутолгой” төсөл Ундай голыг устгаж байна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​