Цар тахал дотоодод алдагдсантай холбогдуулан улс даяар хатуу хөл хорионы дэглэмд шилжээд 20 орчим хонож байна. Хатуу хөл хорио тогтоосон хугацаа ирэх сарын 1-нд дуусна. Цааш үргэлжлүүлэх үү, цуцлах уу гэдэг асуудал шийдвэр гаргагчдын түвшинд яригдаж эхлээд байна.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хурандаа Г.Ариунбуянгийн мэдэгдсэнээр бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгах, хэсэгчлэн сунгах, эсвэл зэрэглэлийг нэг шат бууруулах гэсэн гурван чиглэлд мэргэжлийн байгууллагууд, эрдэмтдийн саналыг нэгтгэж байгаа гэнэ.
Эрүүл мэндийн яамнаас хөл хориог 5-7 хоног сунгах шаардлага байна гэсэн саналтай байгаа аж.
Эцсийн шийдвэрийг УОК, Засгийн газар ирэх сарын 1-нээс өмнө гаргах юм.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР