fbpx Ипотекийн зээлийн хүү 7, урьдчилгаа 25 хувь болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 15 секунд

Ипотекийн зээлийн хүү 7, урьдчилгаа 25 хувь болно

Улаанбаатар хот 1.3 сая хүн амтай. 380 орчим мянган өрхтэй. Улсынхаа нийслэлд оршин суух хаягтай нийт өрхийн 72 хувь нь тохилог орон сууцанд амьдрах мөрөөдөлтэй.

Орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгааг Улаанбаатар хотын 152 хооронд явуулахад 252 мянган өрх ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй явдгаа илэрхийлжээ. Гэвч арилжааны банкны шалгуурыг хангаж ипотекийн зээл авах боломжтой өрхийн тоо ердөө 13 мянга.

Улаанбаатар хотын хэмжээнд борлуулалт нь зогссон, эзнээ хүлээж буй 33 мянга 566 айлын орон сууц бий. Дээрх орон сууцнуудын 19 мянга 565 нь бүрэн ашиглалтад орсон. 14 мянга нь барилгын ажил нь хийгдэж буй орон сууц юм. Борлуулалт нь зогссон орон сууцнуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэдээ орон сууцжуулахын тулд ипотекийн зээлийн журмыг өөрчлөх асуудал өнгөрсөн жилээс яригдсан. Тэгвэл ойрын хугацаанд орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 25 хувь, зээлийн хүүг 7 хувь болгон бууруулах шийдвэрийг Засгийн газраас гаргахаар төлөвлөжээ.

Ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгаа төлөөд орон сууцны зээлд хамрагдах санхүүгийн боломжтой өрхийн тоо хязгаарлагдмал болсон учир Барилга хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 15, 20, 30 хувь гэсэн гурван шатлалтай болгох саналыг арилжааны банкуудад тавьсан ч эрсдэлтэй гэж үзээд дэмжээгүй байна. Нөгөө талаас урьдчилгаа төлбөрийг бууруулахаар иргэдийн сард төлөх зээлийн хэмжээ нэмэгдэж хүүгийн дарамтад орох эрсдэл үүснэ гэж үзэн ипотекийн зээлийн урьдчилгааг таван хувиар бууруулж 25 хувь болгохоор болжээ.

Гэхдээ ипотекийн бүх зээлийн урьдчилгаа 25 хувь болж буурахгүй. Улаанбаатар хотын захын дүүргүүд болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан орон сууцыг зээлээр авах хүсэлтэй иргэд 25 хувийн урьдчилгаа төлж байрандаа орно. Мөн хөдөө орон нутагт орон сууц зээлээр авах тохиолдолд урьдчилгаа төлбөр нь 25 хувь байх юм. Харин Улаанбаатар хотын төв хэсэгт баригдсан орон сууцыг ипотекийн зээлээр авах бол 30 хувийн урьдчилгаа төлнө. Зээлийн хүү ч найман хувь хэвээр байх аж.

2018 оны улсын төсөвт ипотекийн зээлийг санхүүжүүлэх зорилгоор 120 тэрбум төгрөг суулгасан. Үүнээс гадна өмнө нь орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн эргэн төлөлтөөр 220 тэрбум төгрөг улсад төвлөрнө. Өөрөөр хэлбэл 2018 онд ипотекийн зээлийн эх үүсвэрт 340 тэрбум төгрөг байна гэсэн үг. Энэ хэмжээний мөнгөөр таван мянга гаруй өрхөд ипотекийн зээл олгох боломжтой аж.

Одоо харагдаж буй дүр зургаар Улаанбаатар хотод баригдаж буй болон баригдаж дууссан 33 мянган айлын орон сууцны ердөө 5 мянган ипотекийн зээлээр борлуулагдахаар байна. Харин үлдэгдэл 28 мянган айлын орон сууцыг яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдэг нь барилгын компаниудын толгойны өвчин болж үлдэхээр байна. Харин гэр хороололд амьдарч буй 200 гаруй мянган өрхийг яаж орон сууцанд оруулах вэ гэдэг нь Засгийн газрын толгойн өвчин болох нь. Ипотекийн зээлийн хүү нэг хувиар, урьдчилгаа төлбөр таван хувиар буурсан ч бодит үр дүн гарна гэсэн итгэл төрөхгүй байна.

Иргэдээ орон сууцжуулахын тулд гадаадын хөрөнгө оруулалт татах хэрэгтэй гэж олон жил ярьсан ч өнөөдрийг хүртэл ипотекийн зээлийг санхүүжүүлэх хөрөнгө оруулагч Монголд орж ирсэнгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн албан хаагчдын цалинг барьцаалах хэлбэрээр орон сууцанд оруулах санал гаргасан ч арилжааны банкны шалгуурыг хангах хүн хэд байгаа вэ гэдэг нь эргэлзээтэй. Орон сууцтай болох хүсэлтэй 252 мянган өрхөөс ердөө 13 мянга нь банкны шалгуурыг ханган гэсэн статистик судалгаа ийм эргэлзээг төрүүлж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын төрийн албан хаагчдыг орон сууцжуулах санаа нийт ард түмнээ өрөөс чөлөөлнө гэсэн сонгуулийн амлалттай нь адил хэрэгжих боломжгүй мэт санагдана. Саяхан гүйцэтгэх засаглалын тэргүүн У.Хүрэлсүх Улаанбаатар хотын утааг 50 хувь бууруулж ард түмэндээ бэлэг баръя гэж танхимын сайд нараа уриалсан. Утааг бууруулах сонгодог арга бол орон сууц гэдэгтэй хэн ч маргахгүй. Хэрэв Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон сууцжуулах гарц шийдлийг олж чадвал орон сууцанд амьдрах хүсэлтэй 252 мянган өрх түүнийг хоёр гараа өргөөд дэмжихэд бэлэн байна. 

Г.Дугар

Zaluu.com

 

Н.Баяртсайхан: Тогтвортой, хүртээмжтэй өсөлт хэрэгтэй
Н.Баяртсайхан: Тогтвортой, хүртээмжтэй өсөлт хэрэгтэй
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​