Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар Ковид 19 вирусийн халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцаж байгаа юм.
Түүнчлэн хатуу хөл хориог цуцлах эсэхийг ч мөн өнөөдөр эцэслэх юм. ДЭМБ болон эрүүл мэндийн байгууллага, эрдэмдтийн зүгээс өгч буй зөвлөгөө бол хатуу хөл хориог 14 хоногоор үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлж буй мэдээлэл бий.
Учир нь дотоодод алдагдсан халдварын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаагаас гадна хамрах хүрээ ч өргөн болж байгаа. Тиймээс халдварыг хумисан, хяналтандаа оруулсан цагт хатуу хөл хориог цуцлах ёстой гэж мэргэжлийн хүмүүс үзэж буй.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР