Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл сошиал сүлжээнд байсхийгээд л бүдэрч харагддаг. Өнгөрсөн жил Япон улсад ажлын айлчлалаар явахдаа хамт явсан төлөөлөгчтэйгээ зургаа оруулаад багагүй баалуулсан.
Тэрээр өнөөдөр сошиал сүлжээнд ээлжит паянгаа тарив. Коронавирус дотоодод алдагдсан энэ үед шинжилгээ өгснөө сошиалд хуваалцахдаа “Ковид 19 түргэвчилсэн оношлогоо эерэг” хэмээн жиргэж олон нийтийн нүдийг бүлтгийлгэв. Эерэг гэдэг нь халдвар авсан гэсэн үг. Харин тэрээр эсрэгээрээ бичсэн гэж ойлгосон бололтой. Таван минут хүрэхгүй хугацааны дараа тэрээр “Сөрөг” хэмээн постоо засварласан юм.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР