Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийв. Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар "Оюутан сурагчдын амралтыг асуудлыг хэлэлцлээ. Улмаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчид арванхоёрдугаар сарын 1- нээс теле хичээлээр хичээллэж байгаад арванхоёрдугаар сарын 18-ндаа амарна. Амралт хоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Их дээд сургуулийн оюутнууд нэгдүгээр сарын 5 хүртэл онлайнаар хичээллэж байгаад амарна. Ингээд хоёрдугаар сарын 15 хүртэл амарна. Танхимын хичээл огт хийгдэхгүй" гэлээ.
ЗАСГИЙН ГАЗАР: Оюутан, сурагчид онлайнаар хичээллэж байгаад амралтаа эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.