Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Энэ удаагийн хуралдаар Ковид 19 вирусийн халдварын нөхцөл байдлын талаар өргөн хүрээнд хэлэлцэж байгаа юм.
Хуралдаанаар эхний ээлжинд COVID19 -ийн эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулж, байгуулахаар болжээ. Ажлын хэсэгт ЗГХЭГ-ын дарга, Гадаад харилцааны сайд болон гишүүдээс бүрдэж бүх талаар яриа хэлэлцээр хийж ажиллана гэж Засгийн газраас мэдээлэв.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР