Дэлхийг нөмөр цар тахлыг зогсоох ганц арга нь вакцин. Өндөр хөгжилтэй улс орнуудын эрдэмтэд вакцин гарган авахаар цаг наргүй ажиллаж байна. Гэвч өнөөдөр шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцин хараахан бүрэн гараагүй. Энд тэнд улс оронд үйлчлэл өндөр хувьтай вакцинууд туршилтын болон эхний шатанд л явж байгаа. Нөгөө талаар вакцин гэдэг нэг жилийн, хэдэн сарын хугацаанд үйлдвэрлэгдчихдэг эд биш. Хамгийн багадаа 5-10 жил шаардагддаг гэдэг.
Гэтэл монголчууд вакцин олж ирэхээр дэлхийг дайлаар мордох гэнэ. Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийнхүү мэдэгдлээ. Тэрээр “Вакцин олоод ир гээд үүрэг өгвөл явахад бэлэн. Европ, Америк, Япон, ДЭМБ, НҮБ, ДБ, АХБ гээд хэсэхэд ганзага хоосонгүй л ирэх байх” хэмээн цахим орчноор зарлалаа.
Дэлхий ертөнц өнөөдөр монгол хүн бүрийн гар утасны дэлгэцэн дээр харагдаж байгаа энэ үед вакцин гарсан, гараагүй хэн бүр мэдэж байгаа. Монголчуудыг ингэж басамжилж болохгүй, эрхэм Ерөнхийлөгч өө. Энэ бол попрол. Дэлхий нийтээр цар тахлын өмнө өвдөг сөхөрч хэдэн арван мянган хүнээ алдсаар байгаа энэ үед ингэж даажигнаж попрох нь яавч зохимжгүй.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР