УИХ-ын гишүүн асан, ШИНЭ намын дарга Ж.Батзандан УИХ-ын сонгуулиас хойш таг чиг болсон. Үүний учир тэрээр гадаадад томилогдсон гэх мэдээлэл цахим сүлжээнд тархаад байна.
Тодруулбал, тэрээр Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөхөөр очсон гэх. Эх сурвалжийн хэлж буйгаар Ж.Батзандан одоогоор Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яаманд очоогүй байна. Харин томилогдчихоод очоогүй байгааг үгүйсгэхгүй юм. Үүнийг одоогоор Гадаад харилцааны яам мэдэгдээгүй байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР