УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Х.Туваан цаг үеийн асуудлаар асуулт тавилаа. Тэрээр "Засгийн газар өчигдөр Ерөнхийлөгчийн өрх бүрт 1 сая төгрөг өгөх гол саналыг унагаалаа. Энэ асуудал бүрмөсөн эцэслэгдээд шийдэгдчихсэн үү. Нийт мөнгөн дүн нь долларт шилжүүлэхэд 63 сая ам.доллар болж байна. Тусламж хандивын мөнгө дуусчихсан хэрэг үү" гэсэн асуултын хариултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулт өглөө.
Тэрээр "Ерөнхийлөгчийн саналыг бид авч үзсэн. Нийтдээ 900.000 өрхөд 900.000 тэрбум төгрөг шаардлагатай болно. Засгийн газрын хөтөлбөрт нийгмийн халамжаар дамжуулаад хүүхдийн мөнгийг 100.000 төгрөг болсон. Өрх бүрт 1 сая төгрөг өгөх 100.000 төгрөг өгөх хоёрыг харьцуулж үзэхэд нэг хүүхэдтэй айл жилд 1.2 сая, 2 хүүхэдтэй бол 2.4 сая, 3 хүүхэдтэй бол 3.6 сая гээд өсөөд явна. Ийм хувилбарыг нэг сая төгрөгөөр солих нь буруу. Нөгөө талаар 180.000 төгрөгийг бэлэн, бусдыг нь цаас гаргаж үйлдвэрлэгчдэд өгнө гэж байгаа. Энэ нь аж ахуйн нэгжийг улам хүндрүүлнэ. Хүүхдийн мөнгөөрөө явах нь илүү оновчтой" гэв.
Эх сурвалж: shuurhai.mn Б.ЗАЯА