Маргаашаас эхлэн Улаанбаатар хотын 15 байршилд нөөцийн махыг худалдан борлуулахаар болсныг Хотын захиргаанаас мэдээллээ. Төвийн зургаан дүүргийн хэмжээнд иргэдийн хөл хөдөлгөөн бага, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр татан авалт хийх байдал багассан худалдаа, үйлчилгээний газрууд хэвийн хэмжээнд ажиллаж байна.
Нөөцийн мах борлуулах цэгүүд:
Баянгол дүүрэг
II хороо, KFC төвийн баруун талд
12 хороо, 6 дугаар бичил хорооллын Баянтахилт төвийн талбайд
Баянзүрх дүүрэг
8 дугаар хороо, Тэнгэр худалдааны төвийн талбайд
4 дүгээр хороо, Жуковын музейн талбай
I хороо, Скай их дэлгүүрийн гадна талбай
10 дугаар хороо, Амгалан захын гадна талбай
Чингэлтэй дүүрэг
2 дугаар хороо, “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд
16 дугаар хороо, Хайлаастын хуучин эцсийн байршил
Сүхбаатар дүүрэг
Хангай хотхоны гадна талбай
16 дугаар хороо, Бэлх худалдааны төвийн гадна талбай
Сонгинохайрхан дүүрэг
37 дугаар хороо, Содон хорооллын дундах талбай
14 дүгээр хороо, Цамбагаравын урд талбай
1 дүгээр хороо, Толгойт Гүнгэрваа төвийн талбай
Хан-Уул дүүрэг
Лавай худалдааны төвийн гадна талбай
Буянт-Ухаа 2 хорооллын гадна талбайд худалдаалах ажээ.
Эх сурвалж: shuurhai.mn Б.ЗАЯА