Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт оноосон 3.6 жилийн ялыг хэвээр үлдээлээ.
Тус шүүх өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1515 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Дамба-Очирт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Дамба-Очирын өмгөөлөгч Э.Ганхөлөг, Ш.Амарбаяр нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцсэн юм.
Шүүгдэгч Д.Дамба-Очирын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, гэмт хэргийн зүйлчлэл болон түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон, анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Б.ЗАЯА
Эх сурвалж: shuurhai.mn