МҮОНРТ-ийн уран бүтээлчид телевизийн дарга, удирдлагууд болон Үндэсний зөвлөлийн гишүүдийг огцрохыг шаардсан. Улмаар Төрийн гурван өндөрлөгтэй уулзах хүсэлт гаргаж, тэмцсээр байгаа юм. Харин өчигдөр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өргөдлөө Үндэсний зөвлөлд өгч, Үндэсний зөвлөлийнхөн уг асуудлаар хуралдаж, түүнийг чөлөөлсөн билээ.
Тэгвэл МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр дэд захирлын алба хашиж байсан Г.Гэрэлийг томиллоо.
Сануулахад, МҮОНРТ-ийн уран бүтээлчид захирлуудын зөвлөлийнхөө явуулж буй үйл ажиллагааг шүүмжлэн эсэргүүцлээ илэрхийлэн олон баримтыг дэлгээд байсан. Цар тахлын улмаас уран бүтээлчдээ амрааж, цалинг нь танаж хассан ч захирлууд нь цалингаа нэмж, урамшуулал цалин авсан зэрэг нь уран бүтээлчдийн эсэргүүцэлтэй тулгарсан билээ.