Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хүргэж байна. Сүүлийн гурван хоногт ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийтдээ 1189 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1178 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин 11 хүний сорьцод коронавирус илэрлээ.
Үүнд:
-2020.10.24 Франкфурт-Улаанбаатар онгоцоор ирсэн 14 настай эрэгтэй хүүхэд
-2020.10.23, 2020.10.24-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээвэр ачааны машины жолооч 48, 50 настай ОХУ-ын иргэн
-2020.10.22 Алтанбулагийн боомтоор орж ирсэн 8 хүн
Бусдыг нь дэлгэрэнгүй танилцуулъя.
2020.10.24 Франкфурт-Улаанбаатар онгоцоор ирсэн 252 хүн
2020.10.12 Сөүл-Улаанбаатар онгоцоор ирсэн 268 хүний давтан шинжилгээ
2020.10.10 Токио-Улаанбаатар онгоцоор ирсэн 256 хүний давтан шинжилгээ
2020.10.23 Замын-Үүд боомтоор орж ирсэн 25 хүн
2020.10.22 Алтанбулагийн боомтоор орж ирсэн 60 хүн
2020.10.06 Алтанбулаг, Замын-Үүд боомтоор орж ирсэн 44 хүний давтан шинжилгээ
-ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарлагдан, ажиглагдаж байгаа 17 хүний шинжилгээ
-Сайн дураар 34 хүн шинжилгээ өгөхөд бүгд сөрөг гарсан байна.
Монгол Улсад батлагдсан тохиолдол 339 боллоо. Үүнээс 312 хүн эдгэрсэн. Эдгэрэлтийн хувийг тооцвол 92 хувьтай гэж гарсан. Бүх ажиглалт, дууссан 301 хүн байна. Гэрийн ажиглалтад 8, сувиллын ажиглалтад 3 хүн байна. Халдвартын клиникид 27 хүн эмчлэгдэж байна. Тэдгээрийн биеийн байдлыг үнэлбэл, 20 хүн хөнгөн. Хүндэвтэр 7 хүн байна. ХӨСҮТ-д 58 хүн эмчилгээ хийлгэж, хянагдаж байна. Сүүлийн үед ОХУ-аас орж ирж байгаа тээврийн жолооч нараас коронавирус илэрч байгаа нь бидний анхаарлыг маш их татаж байна.
Дэлхийн 216 улс оронд 42.5 сая хүн коронавирусийн халдвар авсан байна. Үүнээс 1 сая 147 мянга гаруй хүн нас баржээ.