Хойд эцэг нь дагавар хүүгээ зодож хөнөөсөн аймшигт хэрэг дахин гарлаа. Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд уг хэрэг гарсан байна. Тодруулбал, 33 настай Б гэгч архидан согтуурсан үедээ 1 нас 5 сартай дагавар хүүгээ зодож хөнөөжээ.
Сэжигтэн талийгаач хүүгээ саваа модоор шийтгэх нэрийдлээр зодсон гэх мэдээлэл байна. Олон цаг зодуулсан хүү цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт очиход чих болон амнаас нь их хэмжээний цус гарсан байдалтай нас барсан байжээ.
Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхлээд байна.
Б.ЗАЯА
Эх сурвалж: Shuurhai.mn