Гэртээ цоожлогдсон бага насны 4 хүүхэд галд өртөж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны “Орбит”-ын 62 дугаар гудамжинд иргэн О-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 16:04 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 16:12 цагт очиж 35 минут ажиллаж унтраажээ.
Уг гал түймэрт С /7 настай, эрэгтэй/, Э /6 настай, эмэгтэй/, Б /5 настай, эрэгтэй/, Э/2 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан байна.
Бага насны хүүхдээ гэртээ цоожлохгүй байх, харгалзах хүнгүй үлдээхгүй байхыг анхааруулж байна.
Б.ЗАЯА
Эх сурвалж: Shuurhai.mn