fbpx

Явган хүний гарцаар гарч яваад машинд дайруулж хөгжлийн бэрхшээлтэй болсон охин ийнхүү ярьж байна


Хамгийн аюулгүй гэх ногоон гэрэл, цагаан шугамаар гарч байгаад бага оврын авто машинд дайруулж хөгжлийн бэрхшээлтэй болсон охин ийнхүү ярьж байна.

-Ээжээ би амьд байна. Та намайг өдий олон жил өсгөхдөө нүдний цөцгийнөөсөө ч илүүгээр хайрлаж ирсэнийг охин нь мэднэ. Би хүүхдийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн, хоёр нүдээ ухаад өгөхөд ч бэлэн гэж хэзээ билээ таны ярьж байхыг би сонссон.

Төрөхөөс минь өдий хүртэл та гараас минь тавиагүй. Харин тэр өдөр та биш би таны гарыг атгахаас татгалзсан. Учир нь би өөрийгөө дунд ангид орсон, том болсон гэж бодсон.

Би тан руугаа яарч байсан нь үнэн. “Ганцаараа сургуульдаа ирж чадсан болохоор харихдаа ч чадна”. Би үнэхээр том охин болжээ гэсэн атгахан бодол, даль жигүүрийг минь тас цавччихлаа.

Тэр өдрөөс хойш та минь над руу харах болгондоо маш их өрөвдсөн харцаар харахын зэрэгцээ өөрийгөө зүхэж байгааг чинь би олж харсан. Үгүй дээ ээжээ, үр чинь амьд байна. Гоёхон, ганган хэвээрээ байна. Юу хэцүү байна вэ гэж үү? Нэг хөлөө тайруулсандаа биш, гацаж ярьдаг болсондоо биш... Та минь л өөрийгөө зүхэхэд надад хамгийн хэцүү байна.

Ээжээ охин чинь амьд байна. Тэр өдрийн буруутан та биш, тэр жолооч ч биш. Зөвхөн би. Ээжийнхээ үгэнд орж, тантайгаа хамт явж байсан бол ийм юм болохгүй ч байсан.

Энэ оны эхний 9 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 53 хүүхэд амь насаа алдаж, 409 хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн байна.

Одоо би ганцхан зүйл л хэлье. Хүмүүс минь хүйтэрч байна, цас орж халтиргаа гулгаа эхэлж байна, анхааралтай л бай. Бас аав, ээж, ах, эгчийнхээ үгэнд орж байгаарай найзууд минь. Над шиг ээж, аав, ах, эгч, дүү, эмээ, өвөө рүүгээ яарч байгаа бяцхан явж байх вий жолооч ах, эгч нар минь. Та нар маань замын хөдөлгөөнд оролцож байгаа бол маш их анхаарал, болгоомж, сонор сэрэмжтэй байгаарай гэж хүсье.

Та бүхнийг хүндэтгэсэн танхил охин Ялгуун.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [202.9.46.171] · 2020/10/26

    хөөрхий энэ охины буруу юу байхав дээ, хүн бүхэн машин унах эрхтэй байдгийн адил хүн бүхэн гарцаар гарах эрхтэй , бүр машины өмнүүр түрүүлж гарах эрхтэй ... харин машин унасан тэнэг ооркуудтай замын цагдаа илүү үр дүнтэйгээр тэмцэх хэрэгтэй