Холимог тулааны хамгийн нэр хүндтэй холбооны 70 кг жингийн аварга Хабиб Нурмагомедов UFC254-ийн өрсөлдөгч Жастин Гэйтжийг буулган авсныхаа дараа зодог тайлж буйгаа зарлалаа.
Жастин Гэйтжийг ялж UFC-ийн дэвжээнд 29:0 гэсэн төгс амжилтад хүрсэн Хабиб Нурмагомедов тулааны дараа бээлийгээ авч, зодог тайлж буйгаа зарласан энэ үйл явдал тулааны спорт сонирхогчдыг гайхшруулсан явдал байв.
Тэрээр зодог тайлах болсон шалтгаанаа “Ээж маань аавыг байхгүйд миний тулааныг үзэхийг хүсээгүй. Тиймээс би ээждээ энэ миний сүүлийн тулаан байх болно гэдгийг амласан” хэмээлээ.
Б.ЗАЯА
Эх сурвалж: shuurhai.mn