"Ковид 19" вирусийн халдварын тохиолдол манай улсад дахин бүртгэгдлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 673 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрснийг Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Тухайн халдвартай иргэн нь Алтанбулагийн хилийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч гэсэн мэдээлэл байна.
Одоогийн байдлаар манай улс халдварын 338 тохиолдлыг бүртгээд байна. Эдгээрээс 312 хүн эдгэрч, 26 нь эмчлэгдэж байна.
Б.ЗАЯА
Эх сурвалж: shuurhai.mn