Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг Төв аймгийн Мөнгөнморьт дахь ШШГЕГ-ын харьяа 417 дугаар анги руу шилжүүлжээ. Тэрээр Цагдан 461 дүгээр ангид саатуулагдаж байсан юм.
Н.Номтойбаяр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байхдаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын сангаас төрийн өндөр албан тушаалтнууд хөнгөлөлттэй зээл авахыг зохион байгуулсан гэх хэрэгт буруутгагдаж анхан шатны шүүхээс 5 жил 6 сар хоригдох ял сонссон юм. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан билээ. Ингэснээр түүний хорих ангийг өөрчилж ийнхүү шилжүүлжээ.
Б.ЗАЯА
Эх сурвалж: Shuurhai.mn