fbpx

Төрийн мөнгөөр бясалгалд суудаг Х.Бум-Эрдэнийн ХОМ-той танилц


     Хадгаламжийн даатгалын корпораци хэмээх байгууллага 2013 онд “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн хүрээнд төрөөс үүсгэн байгуулагдсан ашгийн төлөө бус байгууллага байдаг. Үйл ажиллагааны зорилго нь хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй.

Энэ байгууллагыг Х.Бум-Эрдэнэ гэх эрхэм удирддаг. Тэрээр Монголбанкны гүйцэтгэх захирлын албыг давхар хашдаг. Х.Бум-Эрдэнэ төрийн мөнгийг хувьдаа ашигладаг хэд хэдэн ноцтой баримт олон нийтэд ил боллоо.

Тодруулбал,

-Хадгаламж даатгалын корпорацийн зүгээс 500 сая орчим төгрөгийн орон сууцны дэмжлэг олгосон бөгөөд өөрөө 45 сая төгрөгийг нь авсан.

-SHANGRILA SPORT CENTER-ийн YOGA өрөөг 1 сарын хугацаанд 30,000,000 төгрөгөөр түрээслэх гэрээ

-Их модун компанийн спорт зааланд 14.8 сая төгрөгөөр 53 удаа спорт заал авч тоглох гэрээ

-100,000₮ membership картныхаа үнийг төлүүлсэн тухай баримтууд энэ байна.

Татвар төлөгчдийн мөнгийг хувийнх юм шиг ашигладаг Х.Бум-Эрдэнэ ХОМ-доо ингэж мэдүүлжээ.  2019 онд түүний нийт орлого 172.5 сая төгрөг болж, өмнөх жилээс 60 сая төгрөгөөр нэмэгджээ. Тэрээр нийтийн 2 орон сууцтай. Үйлчилгээний зориулалттай 1 байр, 1 авто зогсоол, 1 хашаа байшинтай гэжээ. Тэрээр автомашингүй, харин хятад мотоциклтэй. Хурдан удмын 2 адуутай. Хадгаламжиндаа 536 сая төгрөгтэй. Умбайн шим ХХК, Ирвес секьюрити ХХК, Эрдэнэс таван толгой ХК ХК, Эрдэнэс таван толгой ХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ. 

Б.ЗАЯА

Эх сурвалж: shuurhai.mn


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Javhlan · [64.119.20.196] · 2020/10/26

    Javhlan gishuuniihee Modund zaal avchihaj


  • Зочин · [202.9.46.235] · 2020/10/25

    төсвийн мөнгийг иймэрхүү маягаар хулгай хийсэн тохиолдолд цаад байгуулагаас нь буцааж төсөвт хурааж авдаг хууль журамтай болох хэрэгтэй , мэдэлгүйгээр хулгайн эд зүйлс худалдаад авчихсан иргэнд хуулийн хариуцлага хүлээлгэдэг биз дээ, яг тэрэнтэй адил


  • ЗОЧИН · [202.131.225.197] · 2020/10/25

    ЕРӨНХИЙ САЙД МЭДСЭН БОЛОВ УУ, ЭСВЭЛ "ХҮЧЭЭ НЭГТГЭСЭН" ЮМ БОЛОВ УУ


  • Зочин · [43.242.243.228] · 2020/10/24

    Энэ одоо хувийн хөрөнгөө зарж тансаглаж байгаа хүн юма даа ,тийм биш бол шоронд хурдан хий тэгэхгүй бол одоо бүх хүн яг энэ Бумбазалилан шиг төрөөсхулгай хийж байгаа бас хийх гэж байгаа шүү дээ


  • Зочин · [43.242.243.228] · 2020/10/24

    Улсын мөнгийг төрд төлүүлж шоронд хийлгээ