fbpx

"Ковид 19" халдварын тохиолдол 9-өөр нэмэгджээ


Ковид 19 халдварын тохиолдол Монгол Улсад 337 болжээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 9 тохиолдлоор нэмэгдсэн байна. 

Нийт батлагдсан 337 тохиолдлоос 312 нь эдгэрсэн, өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 25 хүн эмчлүүлж байна.

Тэгвэл дэлхийн хэмжээнд 216 улс бүс нутагт 41.570.883  тохиолдол бүртгэгдээд байгаагаас 31.423:798 хүн эдгэрч, 1.134.940 нас бараад байгаа юм. 

Б.ЗАЯА

Эх сурвалж: shuurhai.mn


Энэ мэдээ таалагдаж байвал: