С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял сонссон Б.Содномдаржаа нарыг шалгах явцад эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдсан генерал Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн давж заалдах гомдлыг хэлэлцэх хурлын тов гарчээ.
Шүүх хурал энэ сарын 28-нд болох аж.
Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/-ийн 133.1, 251 дүгээр зүйл /Эрүү шүүлт тулгах/-д заасан гэмт хэрэгт Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхээс гурав хүртэлх жилийн хорих ял оноосон юм. Шүүгдэгчид шүүхийн эл шийдвэрийг эсэргүүцэж давж заалдаад байгаа юм.
Б.ЗАЯА
Эх сурвалж: shuurhai.mn