УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг Хотын даргад нэр дэвшүүлсэн МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийг 71.1 хувийн саналаар дэмжсэн НИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд батламжилжээ.
Үүний дагуу дөнгөж сая Д.Сумъяабазар Хотын даргын тамга тэмдгээ гардан авлаа. Хотын даргын тамгыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гардуулав. Тэрээр Хотын шинэ даргад амжилт хүсэн Хотын ажил бол хойш тавих боломжгүй, яг одооноос эхлэх ёстойг сануулсан юм.
Харин Хотын шинэ дарга Д.Сумъяабазар утаа, авто замын түгжрэлийн асуудлыг нэн тэргүүнд анхаарна гэдгийг онцоллоо.
Б.ЗАЯА
Эх сурвалж: udriintoim.mn