fbpx

Д.Сумъяабазар: Замын түгжрэлийн асуудлыг УИХ-ын түвшинд хэлэлцүүлнэ


НИТХ-ын анхдугаар хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг Хотын даргад томилох МАН-ын Удирдах зөвлөлийн саналыг  71.1 хувийн саналаар дэмжлээ.

Уг саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөн барьж, Ерөнхий сайд батламжлах юм. Хурлын дараа УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө  "НИТХ-аар намайг хууль зөрчсөн гэх асуудал нэлээн яригдлаа. Би хууль зөрчиж, нэр дэвшсэн асуудал огт байхгүй. Нэр дэвших процесс явж байгаа.  Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдад албан ёсоор хүргүүлэх байх. Ирэх долоо хоногтоо Хотын даргыг батламжлах асуудал яригдаж байх гэж бодож байна. Гэхдээ энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Би  УИХ-ын даргад өргөдлөө өгөхөөр уулзалтын цаг авсан байгаа. Тэгэхээр хууль зөрчсөн гэж маргаад байх юм байхгүй. 

Хоёрдугаарт, Хотын даргаар томилогдвол хамгийн түрүүн замын түгжрэлийг шийдэхийн төлөө ажиллана. Энэ асуудлыг Улсын их хурлын түвшинд холбогдох хууль эрх зүйн талаас зохицуулалт хийнэ. Засгийн газрын түвшинд ямар чиглэл өгч ажиллахаас гадна нийслэл, орон нутагтай хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэнэ" гэв.

Б.ЗАЯА

Эх сурвалж: Shuurhai.mn


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [122.201.24.194] · 2020/10/26

    44 мянган долларын автобусыг 130 мянган доллароор авсан хүмүүсийн асуудлаа эхлээд шийдээч. БАЙНГА Л АВЛИГА, луйвар . Шударга хүмүүсийг багтаа авдаа


  • Зочин · [122.201.31.204] · 2020/10/26

    HELSENDEE HUREHGUI BOL ONIGOO SHUU SUMYAAAA