fbpx Сү.Батболдын хэрэг шүүхэд шилжжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 0 секунд

Сү.Батболдын хэрэг шүүхэд шилжжээ

Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Сү.Батболд шүүхэд дуудагдахаар болсон гэх мэдээлэл бидэнд ирлээ. Ерөнхий сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн, УИХ дахь Тусгай хяналтын дэд хорооны дарга Сү.Батболдыг Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгасан байна. Ингээд Сү.Батболдыг гэм буруутай гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын  газарт шилжүүлжээ. Харин Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг хэдхэн хоногийн өмнө шүүхэд шилжүүлсэн байна.

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулагдсан. Тухайн үед Ерөнхий сайдаар С.Баяр ажиллаж байв. Тэгэхэд С.Баярын Засгийн газрын Гадаад харилцааны сайд нь Сү.Батболд байсан. Харин Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас хойш 20 гаруйхан хоногийн дараа С.Баяр “өвчний учир” Монгол Улсын Ерөнхий сайдын ажлаа өгч, түүний халааг Сү.Батболд авч байсан юм.

Товчхондоо, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш сар хүрэхгүй хугацааны дараа Сү.Батболд Ерөнхий сайдаар томилогдож байсан гэсэн үг. Гэхдээ АТГ-аас С.Баярыг Оюутолгойн гэрээг сайн, эсвэл муу байгууллаа гэж шалгаагүй байдаг. Түүнийг 2018 онд баривчлахдаа “...Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, ‘‘Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байна” гэж мэдэгдэж байв.

Мөн С.Баяр өөрөө “...Оюутолгойн гэрээ байгуулсан Засгийн газрын тэргүүн байсан намайг Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн 2018 оны дөрөвдүгээр сарын 10- нд яллагдагчаар татсан. Энэ зүйл анги нь “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн зүйлээр хангасан...” гэх агуулгатай агаад, арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй аж. ...Эрүүгийн хуулийн “Албан тушаалаа урвуулан ашиглах, мөнгө угаах” гэх гэмт хэрэг үйлдсэн хэмээх өөр ял тулгав.

Яллагдагчаар татах прокурорын тогтоолд “Оюу толгойн гэрээ байгуулагдах нь тодорхой болмогц... Ерөнхий сайд асан С.Баяр нь өөрийн найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн Петровис ХХК-ийг Айвенхоу Майнз ХХК-тай их хэмжээний үнийн дүн бүхий шатахуун нийлүүлэх тухай гэрээ байгуулуулан албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэжээ” гэсэн байдаг.

Эх сурвалжийн мэдээллээр Ерөнхий сайд асан Сү.Батболдыг ч бас С.Баяртай адил зүйл ангиар буруутгаж буй бололтой. Юутай ч Оюутолгойтой холбоотой асуудлаар гэмт хэрэгт шалгагдаж, яллагдагчаар татагдсан гурав дахь Ерөнхий сайд нь Сү.Батболд болж байна. Харин шүүх хэрхэн шийдэх нь удахгүй тодорхой болох аж.

Б.Гарьд

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД, АСРАН ХАМГААЛАГЧДАД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​