fbpx

Яамаа сольсон ч хурдаа алдаагүй сайд


Байгаль,орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл өмнөх Засгийн газарт эрүүл мэндийн салбарыг удирдаж байв. Дэлхий дахинаа дэгдсэн  цар тахлын нөлөө хамгийн бага орноор манай улс нэрлэгдэж байна. Түүнийг эрүүл мэндийн  салбарыг нэгдсэн удирдлагаар хангаж сайн ажилласан сайд хэмээн үнэлдэг. Д.Сарангэрэл БОАЖ-ын сайдаар томилогдоод гурван сар орчим болж байна. Ажлаа авсан даруйдаа НҮБ, ДЭМБ, ЖАЙКА, Швейцарийн хөгжлийн агентлаг гэсэн олон улсын томоохон байгууллагын төлөөлөл, БНСУ, Япон, Унгар, Австрали, Их Британиас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааныхаа чигийг “зурагласан”. Дараа нь байгаль орчинтойгоо танилцаж, орон нутагт ажилласан. Олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулсан, Хэнтийн аялал жуулчлалын бүтээн байгуулалттай газар дээр нь танилцаж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан ой бүхий аймаг, сумдад ажиллаж, Булганд болсон “Айрагны баяр”-т оролцов.  

Энэ хугацаанд хоёр  чухал шийдвэр гаргасныг нь онцлох нь зүйтэй.  Эхнийх нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай  дансанд төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтаар нь ашиглах шийдвэр.    Дараагийнх нь Хагийн хар нуур руу тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байх шийдвэр. Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхны саналыг харгалзан ийм шийдвэр гаргажээ. Ийнхүү Д.Саран­гэрэл сайд салбараа сольсон ч хурдаа алдсангүй 100 хоногтойгоо золгож байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [43.228.129.20] · 2020/11/06

    Монголчууд гадаадын жуулчдыг Тэрэлж рүү шууд ачихаа болих хэрэгэй учих нь тэд чинь Монгол оронд уул мод үзэх гэж ирээгүй харин онгон зэрлэг байгаль хүн ард элсэн манхан зэлүүд тал хээр мал сүрэг малчны хот онгон тагшин газар хүй нэгдлийн үеийн амьдралыг л үзэх гэж ирж байгаа тэрэнд нь таарсан менежмент хийх хэрэгтэй за даа тэгээд аялал жуулчлалыг хөгжүүлэх босгож ирэх рюуны бйд нь яагаад ч энэ хүүхэнд байхгүй байхаа


  • иргэн · [202.9.46.193] · 2020/10/24

    Горхи Тэрэлж нэснээс Тэрэлжийн наад шороон замтай давааны замыг энэ жил олигтохон зассангүй. Бодвол гадаадын жуулчид байхгүй гэж тэр үү. Арай үгүй байх. Иргэддээ үйлчлэх төрийн үүрэг татвар хураамжаа төлөх нь иргэний үүрэг. Татвараа төлөгүй бол хуулийн дагуу иргэн хариуцлагаа хүлээдэг, хүлээлгүүлдэг. Харин үүргээ муу биелүүлж байгаа төрийг яалтй билээ сайдаа. Энэ таны асуудал байх шүү.


  • өөө · [103.212.119.200] · 2020/10/23

    ЭМЭГТЭЙ ЕРӨНХИЙ САЙДТАЙ БОЛОХ ЮМСАН


  • иргэн · [192.82.66.151] · 2020/10/23

    Зөв хурдтай байх нь л зөв баймаар.Зөв хурд уу юу л болдоо.Яамны дарга нар нь бүгд түр орлонгууд.Тэгэхээр энэ яам чадамжтай байх уу.Асуудал шийдэх эрх байдаг юм уу.ЕСайд энэ яамны ажилтай яагаад танилцахгүй байгаа юм болоо.Халаа сэлгээ бол маш хурдтай яваа гэсэн.Үүнийг хурдтай байна гэх нь зөв үү таминээ.