fbpx Өндөр урамшуулал авдаг, шийдвэр гаргалцдаг дарга нар юуг хянах вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 40 секунд

Өндөр урамшуулал авдаг, шийдвэр гаргалцдаг дарга нар юуг хянах вэ?

Төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компани энэ сарын 19-нд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийж, энэ үеэр ТУЗ-ийн гишүүдээ шинээр томилжээ.

“Эрдэнэс-Тавантолгой” компани ТУЗ-ийн  төрийн төлөөллийн гишүүнээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга Б. Энх-Амгалан, Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, Хараат бус гишүүдээр Д.Батхишиг, Ү.Амарбат, П.Өлзийнаран, Х.Болор-Эрдэнэ нарыг тус тус сонгогдсон талаар компанийн цахим хуудаст мэдээлсэн байх юм.

Дээрх томилгооноос анхаарал татсан нэг бус гишүүн байна. Тэд бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ нар.

Төрийн өмчит компанийн ТУЗ гэдэг олон нийтийн анхаарлын төвд байдаг субьект. Компанийн ТУЗ маш нөлөө бүхий шийдвэрүүдийг гаргадаг. Уг шийдвэр нь хуульд нийцсэн эсэхийг хянадаг төв байгууллагууд бол МХЕГ, ШӨХТГ хоёр. Гэтэл энэ хоёр байгууллагын дарга нар ЭТТ компанийн ТУЗ-д томилогдоод шийдвэр гаргалцаад, гаргасан шийдвэрээ өөрсдөө хянахаар болчихлоо. Нэг ёсондоо давхар дээлтэй гишүүд болчихлоо гэсэн үг.

УИХ, Засгийн газрын гишүүд давхар дээлтэйгээс болж парламент шинээр бүрдэх бүрт л хэл ам дагуулж байдаг. Үүнтэй л ижил нөхцөл байдал үүсчихлээ. Гаргасан шийдвэрээ хуульд нийцсэнийг энэ хоёр эрхэм хэрхэн хянах нь анхаарал татаж байна.

Нөгөө талаар төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүд өндөр урамшуулал авдаг албан бус тогтолцоотой. Үүний жишээ “Оюутолгой” компани гэдгийг монголчууд сайн мэднэ. Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди нар гэхэд хэдэн арван сая төгрөгийн урамшуулал авдаг байсан тухай мэдээллүүд бий. Тэгвэл ЭТТ компани ч мөн адил, урамшуулал өндөртэй. Өндөр урамшуулал авсан дарга нар ажлаа хараат хийж чадах нь бас л том асуултын тэмдэг.

Төрийн өмчит компаниуд хувийн компаниудаас илүү хууль зөрчдөг том толгойтой. Ялангуяа уул уурхайн салбарын компаниуд үүний хамгийн тод жишээ. Байгаль орчин, тусгай зөвшөөрөл, нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хаана зөрчигдөж байна, тэнд төрийн өмчит компаниуд ажиллаж байдаг болчихсон нь нууц биш. Хуулийн ийм зөрчлийг таслан зогсоох, хууль ёсыг тогтоох үүрэгтэй байгууллагын дарга нар өөрсдөө тухайн компаниас өндөр урамшуулал аваад, хууль зөрчдөг шийдвэрүүдийг гаргалцаад суух нь.

Ерөөсөө манай улсад компанийн засаглал хамгийн муу байгаагийн тод жишээ энэ удаагийн томилгоо харуулж байна. Нөгөө л шахаа, хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөх эрсдэл цаашдаа ч үргэлжлэх бололтой.

Б.ЗАЯА

ШУУРХАЙ.МН

Баянхонгорын малчид юу болов
Баянхонгорын малчид юу болов
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​