fbpx Үндэсний төлбөрийн карт дахин шинэ хөгжилд хүрч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 44 секунд

Үндэсний төлбөрийн карт дахин шинэ хөгжилд хүрч байна

       Одоогоос 8 жилийн өмнө үндэсний мөнгөн тэмдэгт “Төгрөг-ийг бэлгэдэн нэрлэсэн үндэсний брэнд “₮ карт”-ыг харилцагчид ашиглаж эхэлсэн түүхтэй. Уг картыг ийнхүү гүйлгээнд ашиглаж эхэлсэн нь төлбөрийн системийн хөгжилд томоохон алхам болсон юм. 2020 оны 2 дугаар улирлын байдлаар ₮ карт зах зээлийн 65.5 хувийг эзэлж, нийт 2,5 сая ширхэг ₮ карт хэрэглэгдэж байна.

       Одоо ашиглаж буй ₮ карт нь соронзон тууз дээрх мэдээллийг унших замаар гүйлгээ үүсгэдэг 1970-аад онд зохион бүтээгдсэн технологи ажээ. Гэвч өнөөдрийг хүртлэх хугацаанд уг технологоос татгалзах шаардлага гарсан нь  соронзон тууз дээрх мэдээллийг хуулбарлан авах, дуурайлган хуурамч карт хэвлэхэд маш амархан болж, олон улсад төлбөрийн картын залилан, хулгайн гүйлгээний 90 гаруй хувь нь хуулбарласан картаар үйлдэгддэг болжээ.

      Тэгвэл манай улсад энэ төрлийн мэдээллийн аюулгүй байдлаас сэргийлэх ямар зохицуулалт байж болох вэ? Дэлхий нийтийн чиг хандлагыг харвал дэвшилтэд технологийн шийдлээр дээрх асуудлаас гарч байна.  Манай улс ч мөн ийм шийдлийг сонгож байгаа аж.

       Төлбөрийн системийн хөгжлийг хангах зорилготой Монголбанкнаас төлбөрийн ₮ картыг технологийн дараагийн шатанд гаргах эхний алхам буюу EMV чип технологид шилжүүлэх ажлыг эхлүүлжээ. Тус ажлын хүрээнд Монголбанк нь олон улсын Мастеркарт байгууллага болон Монгол Улс дах арилжааны банкуудтай хамтран ажиллаж байна.

       Үндэсний брэнд ₮ картыг EMV технологид шилжүүлснээр нууцлал, аюулгүй байдал сайжирч, улмаар ₮ картын мэдээллийг хуулбарлах эрсдэлгүй болохоос гадна ирээдүйд мобайл төлбөр тооцооны дэвшилтэд шийдлийг нэвтрүүлэхэд чухал алхам болох юм байна. Мөн EMV чиптэй ₮ картыг хэрэглээнд нэвтрүүлснээр төлбөр төлөх, гүйлгээ хийх явц илүү хялбар, хурдан болох давуу талтай ажээ.

      Үүнээс гадна иргэд өөрийн төлбөрийн картыг зайнаас (NFC) уншуулж мөнгөн дүнгийн тодорхой хязгаар дотор ПИН кодгүй гүйлгээ хийх, улмаар нийтийн тээвэр, машин зогсоол, замын төлбөр гэх мэт төлбөр тооцоог хурдан шуурхай хийх шаардлагатай үйлчилгээний газруудад ашиглах боломж бүрдэнэ. Энэ нь арилжааны банкууд болон Финтек компаниуд шинэ төлбөрийн үйлчилгээ нэвтрүүлэх суурь бололцоог нээж өгнө гэж үзжээ.   

      Түүнчлэн үндэсний төлбөрийн ₮ картыг шинэчилж, нууцлал аюулгүй байдлыг сайжруулснаар иргэдийн бэлэн бус төлбөрийн хэрэгсэлд итгэх итгэлийг бэхжүүлэх замаар бэлэн бус төлбөр тооцоог нэмэгдүүлэх, цаашлаад гүйлгээний ил тод байдлыг хангах, татвараас зайлсхийх болон мөнгө угаах, далд эдийн засагтай тэмцэхэд өндөр ач холбогдол үзүүлэх юм.

       Дээрх шинэ технологид суурилсан төлбөрийн картын үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн баримт бичгийг боловсруулах ажлыг Монголбанкнаас эхлүүлжээ. Ийнхүү туузан технологийн төлбөрийн карт шинэчлэгдэж энэ сарын сүүлээр гүйлгээнд агшиглагдахаар бэлтгэл ажил нь хангагджээ.

С.БАТ-ЭРДЭНЭ: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг 20-24-ний хооронд зохион байгуулж байна

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​