fbpx

Танилц: Томуугийн эсрэг вакциныг хаана, хэдэн цагт хийж байгаа вэ


Томуугийн эсрэг вакциныг өрхийн эмнэлэг болон ХӨСҮТ-ээс гадна Баянгол, Сонгинохайрхан, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд хийж байна. Тодруулбал, 

Өрхийн эмнэлэгт 08.30-17.00 цаг хүртэл

ХӨСҮТ-д 08.30-16.00 цаг хүртэл 

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн гуравдугаар байранд 09.00-15.30 цагт 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд Даваа, лхагва, баасан гаригт 15.00-18.00, Мягмар, пүрэв гаригт 13.00-18.00 цаг хүртэл

Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд 08.30-16.30 цаг хүртэл хийж байна. 

Тус вакцины талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Томуугийн эсрэг вакциныг батламжтай, хоёр өөр улсад үйлдвэрлэгдсэн ч орц найрлага нь яг ижилхэн вакциныг хүлээж авсан. Тодруулбал, БНСУ-д, Бразил улсад үйлдвэрлэгдсэн вакцинууд байна. Хамгийн гол нь орц найрлага нь яг ижилхэн бөгөөд батламжтай вакцинууд бий. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн, батлагдсан вакциныг оруулж ирсэн тул та бүхэн эргэлзэхгүй зүйлгүйгээр вакцинаа хийлгэх хэрэгтэй" гэсэн билээ. 


Энэ мэдээ таалагдаж байвал: