fbpx  “Багануур“ ХК-ийн захирал Э.Номинчулуун эхнэрээ ажилд авч, төрийн алба төрлийнх болсныг бататгав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 16 секунд

 “Багануур“ ХК-ийн захирал Э.Номинчулуун эхнэрээ ажилд авч, төрийн алба төрлийнх болсныг бататгав

Төрийн алба төрлийнх болсныг бататгасан ээлжит хүнээр “Багануур“ ХК-ийн захирал Э.Номинчулуун тодроод байна. Учир нь тэрбээр эхнэр Х.Цэцэгмаагаа  компанийнхаа  худалдан авах хангамжийн хэлтэс, шатахуун түгээх станцын менежерээр томилсон тухай мэдээлэл олны анхаарлыг ид татаж байна.

 Төрийн албан дахь ураг төрлийн холбоотой хүмүүс олон байдаг ч түүн шиг өөрийн удирдаж буй компанидаа авааль эхнэрээ аваад ирсэн хүн арай л байхгүй санагдана. Тэгвэл Э.Номинчулуун захирлын эхнэрээ ийнхүү дэргэдээ авсны сацуу эгч Хишгээгээ  Багануурын төлөөлөгчийн газар, санхүүгийн хэлтэст ажиллуулдаг гэсэн мэдээлэл байгаа юм.

“Багануур” ХК бол Монгол Улсын нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг, дөрвөн арваны түүхтэй компани. Э.Номинчулуун захирал компанийнхаа веб хуудсаар дамжуулан илэрхийлсэн мэндчилгээндээ Бид Тогтвортой хөгжлийг хангасан, мэдлэг инновацид суурилсан үндэсний тэргүүлэгч компани болохыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн эх орныхоо цахилгаан дулаан хангамжийн найдвартай эх үүсвэр байсаар ирсэн манай уурхайн хамт олон нийгмийн хариуцлагаа цаг ямагт биелүүлсээр ирсэн. Түүгээрээ бахархдаг. Ард иргэдийн нууруун дээр ирэх үнийн өсөлтийг аль болох бага байлгах гэж Монгол Улсын Засгийн газар бидний олборлосон нүүрсний үнийг өөрийн өртгөөс нь доогуур тогтоон, хатуу барьсаар ирсэн. Хэдийгээр зах зээлийн зарчимд нийцэхгүй арга хэмжээ болов ч, төр өөрийн мэдлийн компаниараа дамжуулан иргэддээ үзүүлж байгаа хөнгөлөлт чөлөөлөлт гэж ойлгож болно. Үүнээс улбаалан, тус компани олон жилийн турш алдагдал хүлээсээр байгаа нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаагийн хамгийн тод жишээ юм. Монгол улсын төрийн өмчит компаниудаас манай компани анх удаа “Компанийн нийгмийн хариуцлагын стратеги” боловсруулж батлан Олон улсын жишиг хандлагад хүрэхийг зорин ажиллаж байна” гэхчлэн өгүүлжээ.

Үнэхээр л олон улсын жишиг хандлагад нийцсэн компани болох гээд буй юм бол өөрийн төрөл садангуудаа компанийн хариуцлагатай албанд ажиллуулмааргүй байгаа юм л даа. Гэтэл тэрбээр хэлсэн ярьсныхаа эсрэг зүйл хийж, эхнэрээ дэргэдээ авчирсан бололтой юм. Төрийн өмчит компаниудын алдагдал жилээс жилд нэмэгдсээр байгаа нь удирдлагын түвшинд хөшүүн хойрго байгаатай зайлшгүй холбоотой. Түүнчлэн “Багануур” ХК-ийн хувьд ч зах зээлийн зарчимд нийцүүлэх чиглэлд удирдлагын түвшнээс идэвх санаачилга гаргалгүй, нөхцөл байдалтай эвлэрсээр байгаа нь эхнэрээ компанидаа ажилд авч, өөрсдийн амин хувийн эрх ашгаа бодож буйгаас харагдаж байна.

Шуурхай.мн

ХӨСҮТ: Гурван хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 318 боллоо
ХӨСҮТ: Гурван хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 318 боллоо
 
“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ
“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

Д.Баярхүү: Аз жаргалтай улс орон!

Д.Баярхүү: Аз жаргалтай улс орон!

Алтыг олборлоход ч ус хэрэгтэй

Алтыг олборлоход ч ус хэрэгтэй

Шонхорын отогт хяналт тавихаас гадна хууль, гэрээ, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах цаг болжээ

Шонхорын отогт хяналт тавихаас гадна хууль, гэрээ, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах цаг болжээ

50 мянган төгрөг болон тэгш, сондгой дугаараар шатахуун олгох зохицуулалт Бямба гарагаас хүчингүй болно

50 мянган төгрөг болон тэгш, сондгой дугаараар шатахуун олгох зохицуулалт Бямба гарагаас хүчингүй болно

С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Б.Мөнхтамир Монгол төрийн өгсөн үүрэг, даалгаврыг маш тааруу биелүүлж байна

Б.Мөнхтамир Монгол төрийн өгсөн үүрэг, даалгаврыг маш тааруу биелүүлж байна

АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Монголд метро барих ямар ч хэрэггүй

Монголд метро барих ямар ч хэрэггүй

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад тулгамдсан 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад тулгамдсан 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​